Тойм: Ардчилсан нам нэгдэв

Тойм: Ардчилсан нам нэгдэв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


АРДЧИЛСАН НАМ НЭГДЭВ

С.Эрдэнэ  гурван жил “эрдэнэ” мэт хадгалж явсан намын тамгаа Л.Гантөмөрт өөрийн биеэр, хадаг яндартай хүлээлгэж өгснөөр АН-ын хуваагдалд цэг тавигдав. Ардчилсан намын тамганы маргаан долоон жил үргэлжилсний эцэст ийнхүү эцэслэгдэв.  Ардчилсан намын маргаан 2016 оны сонгуулийн дараагаас эхэлсэн гэж   үздэг. Тус сонгуульд 35 суудалтай эрх барьж байсан намаа ялагдалд хүргэсэн З.Энхболдоос  тамга С.Эрдэнийн гарт шилжиж  ирсэн. Дараа нь 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн ч С.Эрдэнэ тамгаа шилжүүлж өгөхгүй будлиантаж явсаар энэ долоо хоногт ийнхүү эцэслэгдэв.

2023 оны нэгдүгээр сард Ардчилсан намын ҮБХ хуралдаж, Л.Гантөмөр 152 гишүүний саналаар Ардчилсан намын даргаар сонгогдсон. Гэвч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байсан гэх. Харин Ардчилсан нам Монголын ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр эвлэлдэн нэгдсэнээ зарлалаа.


"ХӨГЖЛИЙН БАНКНЫ 133 ЗЭЭЛДЭГЧ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛТАЙ БАЙНА"

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайланг танилцуулав.

Улмаар дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

  1. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн. 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг зуун хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулалтыг хийсэн байна.
  2.  Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77, арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, Хөгжлийн банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 ээлдэгч нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нарт бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллийг, улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд 8 иргэн нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгч нар нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наядын зээлийн 20 хувийг эзэлж байна.
  3. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль бодлого журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцлэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.
  4. УИХ-ын хянан шалгах хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн хооронд нийтдээ 1.8 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.
  5. Хөгжлийн банкинд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.

"ОЮУТОЛГОЙ"  ХХК-ИЙН МОНГОЛ ТАЛЫН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР Ж.ТАНЫГ ТОМИЛОВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутолгой"  ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилжээ. "Оюу толгой" ХХК"-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн бөгөөд түүний оронд Ж.Таныг томилж байгаа аж. Тэрбээр Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдоржийн охин юм байна.

Тэрбээр дэлхийн номер нэг Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч бөгөөд Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын "Оюу Толгой" компанид ажиллаж байжээ. Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох "Маккинзи" компанид зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 5.2 ХУВИАР ӨСНӨ

Дэлхийн банкнаас жил бүр шинэчлэн гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг  /2023.04.19/ танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол цаашид уул уурхайн олборлолт болон экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн гүний олборлолт эхэлснээр уул уурхайн салбар эрчимтэй сэргэнэ. Мөн үйлчилгээний салбарын сэргэлт ихээр нөлөөлөхөөр байна гэж тайланд дүгнэжээ.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онд зургаан хувиас давж өсөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-23 202.126.89.31

Сонгууль болох гээд л чичирсээр байгаад хүчээр нэгдэж байх шиг байна. МАН АН хоёроос одоо

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-04-23 202.21.107.9

Зөв… Атархагсад.. МАН боож үхэх шахаж муулж байна аа…..Хариугаа 24 оны сонгуулиар аваарай даа.. Үнэн ялдаг юм шүү… Аюурсайхан АН.. Амарсайхан бараг АН …. МАН д МАНАЙ АН д ил далд харъяалтай нэлээд хүн бий ..ТЭД сайн ажиллаж байгаа л даа ..Улам сайн ажиллацгаагаарай …..

Avatar

Зочин 2023-04-23 202.126.89.193

Гахайсда тамгаа өгсөн дүр үзүүлээд Сонгуулиар өөрийн 10 хүнийг нэр дэвшүүлье гэж тохиролсон

Avatar

Зочин 2023-04-23 103.212.116.246

Ээ мэдэхгүй би лав дахиж эд нарт саналаа өгч хулхидуулахгүй

Avatar

Зочин 2023-04-23 202.9.41.7

АН юм бол буруугаа МАН-д тохож тэд биднийг удирдаапд хагалан бутаргаад байна гэдэг. Сая нэгдэхдээ тэгээд МАН-ын заавраар нэгд гэхээр нь нэгдэж байгаа юмуу. Удахгүй сал гэж хэлэхээр нь салаад явцгаачих юм бол үнэн тэнэг юм болно доо. Хүний үгээр явдаг нам гэж байх уу. Удахгүй сандал ширээгээ булаацалдаад сална даа сална

Avatar

СОНГОГЧ 2023-04-23 202.9.46.95

та нар тун удахгүй хоорондоо зодолдож эхэлнэ, тэгээд буцаад тарна………………..

Avatar

Зочин 2023-04-23 202.126.89.155

одоо женкогоосоо ангижирч чадах уу?

Avatar

Зочин 2023-04-23 64.119.19.196

НЭГДЭЭД Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН ОРКУУД

Avatar

Зочин 2023-04-23 192.82.88.58

Үнэхээр ийм дүгнэлт хийж байгаа бол чи өөрөө жинхэнэ боловсролгүй орк, эрлэнэ женко хоёроос доор орсон амьтан байна доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж