Белгород хотод 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.23-нд нийтлэгдсэн

Белгород хотод 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Белгород хотод 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ОХУ-ын Белгород хотод дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олдсоны дараа 3000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Оросын арми тус хотын дээр санамсаргүйгээр тэсрэх бөмбөг унагааж, олон орон сууцыг сүйдэлж, хэд хэдэн хүнийг гэмтээснээс хоёр хоногийн дараа дахин нэг тэсрээгүй бөмбөг олдсон нь энэ. Энэхүү тэсрэх бөмбөг нь Сухой-34 байлдааны онгоцноос унасан эсэх нь тодорхойгүй байна. 

Белгород хот нь оросуудын дайн хийж буй хөрш Украины хилээс 40 км орчим зайтай оршдог. Өнгөрсөн Пүрэв гаригт хотын төвд тэсрэх бөмбөг унаснаас 20 метрийн өргөнтэй том тогоо газарт үүссэн байна. Энэ явдлын дараа Оросын Батлан ​​хамгаалах яам өөрийн Су-34 онгоцнуудын нэг нь хотын дээгүүр нисч явахдаа санамсаргүйгээр тэсрэх бөмбөгийг унагаасан гэж хүлээн зөвшөөрсөн

Орон нутгийн захирагч Вячеслав Гладков 3000 оршин суугчийг хамарсан 17 орон сууцны барилгыг "200 метрийн радиуст бүслэх шаардлагатай" гэж бичжээ. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосны дараа оршин суугчдыг гэрт нь буцаасан гэж тэрбээр дараа нь мэдэгдсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж