Нийслэлийн 1213 км авто замыг хооронд нь холбоно

Хуучирсан мэдээ: 2023.04.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 1213 км авто замыг хооронд нь холбоно

Нийслэлийн 1213 км авто замыг хооронд нь холбоно

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдардаг.

Монгол Улсын ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж, их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хуримтлалын 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76, нийт автомашины 84 хувь нь нийслэлд төвлөрдөг.

Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрнэ. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байна.

Тэгвэл Засгийн газраас нийслэлийн удирдлагуудтай хамтарч “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд”, “Сэлбэ сэргэлт” төсөл, “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг хийж эхлээд буй. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа 1213 км авто замыг хооронд нь холбоход шаардлагатай 225 км авто замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж