Оросын 66 тэрбум долларын экспортод хориг тавина

Хуучирсан мэдээ: 2023.04.23-нд нийтлэгдсэн

Оросын 66 тэрбум долларын экспортод хориг тавина

Оросын 66 тэрбум долларын экспортод хориг тавина

АНУ болон түүний зарим холбоотон орнууд Оросын ерөнхийлөгч Владимир Путины дайны машиныг өдөөсөн хэвээр байгаа 66 тэрбум долларын экспортыг бүхэлд нь хориглох талаар хэлэлцэж байна.

Энэ нь тусгайлан хориглоогүй тохиолдолд Орос руу экспортлох бүх төрлийн экспортыг зөвшөөрөх зарчмыг өөрчлөх юм.

"Их 7"-ын орнуудын дипломатчид ирэх тавдугаар сард Японы Хирошимад болох дээд хэмжээний уулзалтын өмнө энэ хувилбарыг хэлэлцэж байна гэж “Bloomberg” мэдээлэв.

Санал болгож буй хориг арга хэмжээг чангатгах хүрээнд холбоотнууд юуг чөлөөлөх талаар тохиролцох ёстой бөгөөд үүнд эм, хоол хүнс багтах байх гэнэ.

Хоригдох магадлалтай бүтээгдэхүүнд машин, шар айраг, шоколад, гутал, цэцэг, нүүр будалт багтсан байна.

Хэрэв Европын холбоо хоригт нэгдэх юм бол бүх гишүүн орнууд үүнийг дэмжих ёстой. Гэхдээ Орос руу экспорт хийж байгаа бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарна. Тодруулбал, АНУ, Канад, Япон, Европоос Орос руу 66 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсоор байгааг шинжээчид онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж