Монголын боловсролын салбарын хамгийн том “Боловсролын шинэчлэл”-2023 үзэсгэлэн 13 дахь жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд дөрөвдүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэнгийн зорилго боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
Тус үзэсгэлэнгээс дотоодын бүх их, дээд сургууль, коллежийн танилцуулга, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээлийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм байна. Өөрийгөө ойлгож, мэргэжлээ таньж, сонголтоо хийсэн хүн бүхэнд дараагийн алхмаа хийх хамгийн том боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгааг зохион байгуулагчид хэллээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ