Тамирчин Б.Энх-Оргил "ONE Lumpinee-13"-д ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

Тамирчин Б.Энх-Оргил "ONE Lumpinee-13"-д ялалт байгуулав

Тамирчин Б.Энх-Оргил "ONE Lumpinee-13"-д ялалт байгуулав

Бангкок хотын “Лумпини” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр (2023.04.21) Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хэмжээ болов. Тус тэмцээнд "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийсэн.

Монгол Улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж, шүүгчдийн саналаар ялалт байгуулав.

“ONE Championship” холбооны албан ёсны "Road to ONE: Mongolia" реалити шоу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан. Тус шоуд Б.Энх-Оргил ялснаар “ONE Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийх эрхтэй болсон билээ. Энэ дагуу тэрбээр Тайландын нийслэл Бангкок хотод болсон "ONE Fight Night 9"-ийн үеэр олон улсын дэвжээнд анх удаа ийн гарчээ.

Өдгөө 34 настай Б.Энх-Оргил холимог тулаанаар 7 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй байна.

Тэрбээр цахим хуудастаа "Талархал" "Оюутолгой" ХХК, Shaft Operations & UG Logistics, Deck team хамт олон, уухайлан дэмжсэн тулаан сонирхогчиддоо баярлалаа. Тулаанд оролцох боломжоор хангасан "Steppe arena" П.Цагаан, Mgl Mgl, Zolboo Bo, Bataev Mongolia, Batmunkh GO, Erdene-Ochir Tamir, Suvd Tamir, Narantungalag Jadambaa, бэлтгэл хангасан Shandas MMA, Team tungaa, клубын дүү нар, гэр бүлийнхэн, Та бүхэнд маш их баярлалаа" гэж бичжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж