Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 620 тэрбумаар буурчээ

Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 620 тэрбумаар буурчээ

Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 620 тэрбумаар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 хувь буюу 129.2 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувь буюу 620 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төгрөгийн хадгаламжийн 11.8 (89.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна.

Валютын хадгаламж 6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 176.9 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (39.1 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Ханшийн хувьд, Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3524.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 623.15, өмнөх сарынхаас 16.92 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.41 төгрөгөөр чангарчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.89 төгрөгөөр чангарсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2023-04-22 202.126.89.91

Хадгаламж буурч байна цаашид буурах байх. МАН Оюукийн ЗГ 10 их наядын зээл гаргаж хувааж авсан зэргээс үүдээд банкууд зээл буурсан түүнээ нөхөхийн тулд банкнууд IPO гэдэг гоё нэртэй мөнгө татах ажиллагаа хийж эхэлсэн бололтой. Цаашид мөнгөний ханш уруудах учир мөнгөө ханш нь унахгүй зүйлд байршуулна уу. Оюукийн ЗГ та бүхний мөнгийг сэгсэрэхээр шийдсэн байна шүү. Сонгууль дөхөж байна. Гоё гоё нэхтэй төсөл хөтөлбөр зарлаж хуурна шүү.

Avatar

Ард 2023-04-22 172.56.160.179

Төгрөг мөрөг болоод 30 жил болж байна

Avatar

Нэргүй 2023-04-22 103.212.118.36

хэзээний мэдээ вэ news,MN?

Avatar

Нэргүй 2023-04-22 101.113.154.61

Төгрөгийн ханш чангараад байгаа гээд байсан худлаа юу

Avatar

Уншигч 2023-04-22 192.82.87.206

Төгрөгийн ханш нь байнга буугаад байхаар тэгнэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж