Шоу Зи Чю конгрессийн сонсголоос хойш анхны ярилцлагаа өгөв

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

Шоу Зи Чю конгрессийн сонсголоос хойш анхны ярилцлагаа өгөв

Шоу Зи Чю конгрессийн сонсголоос хойш анхны ярилцлагаа өгөв

"ТикТок"-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю Пүрэв гаригт "TED2023" бага хуралд оролцжээ. Тэрбээр энэ үеэр хэрэглэгчийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэсэн амлалтаа дахин өгөв. "TED"-ийн тэргүүн Крис Андерсон арга хэмжээний үеэр Шоу Зи Чютэй ярилцлага хийжээ.

АНУ-ын засаг захиргаа аппликейшнийг Хятадын талаас хянадаг гэж харддаг. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Монтана мужид "ТикТок"-ийг шинээр татаж авахыг хориглох хуулийн төсөл баталсан билээ.

Ярилцлагын үеэр Шоу Зи Чюгээс "Хятадын засгийн газар АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй гэж шууд хэлж чадах уу?" гэж асуусан байна. Харин тэр хариуд нь "Ийм үйлдэл гаргахгүйн тулд бид бүх арга хэрэгслийг бий болгож байна" гэжээ. Мөн "ТикТок" компани АНУ-ын Техас мужид төвтэй "Oracle" компанитай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Өдгөө анхдагч байдлаар АНУ-ын бүх шинэ өгөгдөл "Oracle Cloud" дэд бүтцэд хадгалагдаж эхэлжээ. Шоу Зи Чю "Хуучин өгөгдлүүдийг устгах нь инженерийн томоохон ажил болох ч энэ оны эцэс гэхэд дуусгана" гэж хэлэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж