Ажилтнаа дээрэлхсэн Британийн Шадар сайд огцорчээ

Ажилтнаа дээрэлхсэн Британийн Шадар сайд огцорчээ

Ажилтнаа дээрэлхсэн Британийн Шадар сайд огцорчээ

Их Британийн Шадар сайд Доминик Рааб төрийн албан хаагчийг дээрэлхсэн нь тогтоогдсоноор өчигдөр (2023.04.21) огцров. Тэрбээр ерөнхий сайд Риши Сунакын Хууль зүйн нарийн бичгийн дарга байсан. Өмнө нь Доминик Рааб тус албан тушаалд байхдаа болон Гадаад хэргийн нарийн бичгийн дарга, Брекситийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажилтнуудтай зүй бусаар харьцаж байсан нь мөн тодорхой болжээ. Тодруулбал, Доминик Раабын талаар энэ төрлийн найман албан ёсны гомдол ирж байсан аж.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан өмгөөлөгч Адам Толли нийт 48 хуудас тайлан танилцуулсан. Гэвч Рааб ажилчдаа дорд үзсэн гэх мэдэгдлийг няцааж, "Ямар ч үед мэргэжлийн байдлаар биеэ авч явдаг" гэжээ. Тэрбээр "Би хэнийг ч санаатайгаар дорд үзээгүй, санамсаргүйгээр дарамт үзүүлж, тэднийг гомдоосондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Би хэнийг ч харааж зүхээгүй, хашгираагүй, юм шидээгүй, биеэр айлгаагүй" гэж мөрдөн байцаалтын үеэр мэдэгдсэн байна.

Доминик Рааб өөрөө огцрох өргөдлөө өгснөөр Риши Сунакыг хүндхэн даалгавраас чөлөөлжээ. Хэрэв тэр Раабыг ажлаас халсан бол анхнаасаа яагаад ийм хүн томилсон юм бэ гэх шүүмжлэлд өртөх байв. Харин Доминик Раабыг албан тушаалд нь хэвээр үлдээсэн бол Консерватив засгийн газрын шударга байдлыг сэргээх амлалтаа биелүүлээгүй гэж мөн л шүүмжлүүлэх байв. Гэхдээ Сунак шүүмжлэлээс гадуур үлдсэнгүй. "Рааб тэргүүтэй засгийн газрын зарим гишүүнийг Сунак анхнаасаа томилох ёсгүй байсан. Эцэст нь Сунак түүнийг ажлаас нь ч чөлөөлсөнгүй. Ерөнхий сайд биш, Рааб өөрөө л огцорлоо шүү дээ" гэж сөрөг хүчний Лейборист намын удирдагч Кейр Стармер хэлжээ. 

Сунакийн засгийн газраас болчимгүй үйлдэл гаргасныхаа төлөө огцорч буй хүн нэгээр тогтохгүй. Тодруулбал, засгийн газрын гишүүн Гэвин Уильямсон өнгөрсөн арваннэгдүгээр сард танхайрсан хэргээр, нэгдүгээр сард Консерватив намын дарга Надхим Захави татварын маргаантай холбоотой асуудлаар тус тус албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-22 202.131.225.197

дарга билгүүнд удаа дараа дээрэлхүүлээд тэссээр буй хөөрхий миний бие

Avatar

Зочин 2023-04-22 188.162.254.60

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Зочин 2023-04-22 66.181.160.107

Инээттэй юмаа… Манайд бол хэдэн тэрбумаар нь шааачхаал хээв нэг явж л байна шд .

Avatar

Зочин 2023-04-22 202.9.46.94

монголчууд дээрэхлхүүлээд тэсээд л байж чадна, харин өөр хоорондоо ам уралдуудлан муулна, дээрэлхэгчийнхээ нүүрийг харахаар малийтлаа инээж долигоно, туяа мэтийн эрдэм чадал, өөртөө итгэх итгэлгүйй яаатуунууд ГӨБСИЙГ нь сайхан долоож цэвэрлээд, бэлэг сэлт өгч амь зогооно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж