Эх дэлхий эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

Эх дэлхий эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэнгүй

Эх дэлхий эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэнгүй

Дэлхийн цаг уурын байгууллагын хамгийн сүүлийн үеийн шинжилгээгээр, цаг уурын хямрал уулсын оройгоос эхлээд далайн гүнд хүртэл 2022 онд улам бүр эрчимжсэнийг тодорхой болгов. ДЭМБ-аас жил бүр гаргадаг уг тайланг дэлхийн эрүүл мэндийн үзлэг гэж ойлгож болно. Уг тайланг гаргахдаа дэлхийн бохирдлын түвшин, далайн түвшний өсөлт зэрэг хэд хэдэн зүйлд дүн шинжилгээ хийдэг.

2022 онд дэлхий уур амьсгалын хэд хэдэн рекорд эвдэгджээ. Тэдгээрийн хэд хэд нь энэ жил ч бас үргэлжлэх төлөвтэй байна.

Өнгөрсөн онд далай тэнгисийн температур хамгийн дээд цэгтээ хүрсэн. Мөсөн голууд хайлж, далай тэнгисийн температур нэмэгдсэний улмаас далайн усны түвшин ч дээд цэгтээ тулжээ. Европын Альпийн нуруунд мөсөн голууд хайллаа. Швейцарь улс ч бас 2021-2022 оны хооронд мөсөн голын эзэлхүүнийхээ зургаан хувийг алдсан байна. Антарктидын мөс 2022 оны хоёрдугаар  сард 1.92 сая хавтгай дөрвөлжин км болтлоо буурсан нь түүхэн доод түвшин юм. Түүнчлэн метан, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг бохирдлын түвшин 2021 онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл олон сая хүнд нөлөөлж, хохирол учруулсаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадад түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй, удаан үргэлжилсэн ган гачиг тохиолдсон. Зүүн Африкт ч бас ган гачиг нүүрлэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 20 сая гаруй хүн хүнсний аюулгүй байдлын хурцадмал хэлбэртэй тулгараад байна. Европт хэт халалтын улмаас 15 мянга гаруй хүн нас барсан. Пакистанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас 1700 хүн амь үрэгдэж, найман сая шахам хүн дүрвэн, 30 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

Гэвч хамгийн эмзэглэмээр мэдээ нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулсан улсууд хамгийн их хэмжээний хохирол амсч байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж