ОХУ цэрэг татлагын видео кампанит ажил эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

ОХУ цэрэг татлагын видео кампанит ажил эхлүүлэв

ОХУ цэрэг татлагын видео кампанит ажил эхлүүлэв

ОХУ-ын арми Украинд тулалдах илүү мэргэжлийн цэргүүдийг элсүүлэхээр видео кампанит ажил эхлүүлжээ. Уг видеод "Жинхэнэ эр хүн гэдгээ харуулах сонирхолтой хүмүүсийг байлдааны талбарт өөрийгөө сорихыг урьж байна" гэж хэлэх аж. Мөн сүржин ая дэвссэн нь бичлэгийг улам "догь" болгожээ. Хэвлэлд мэдээлснээр, ОХУ энэ кампанит ажлаар дамжуулан 400 мянган цэрэг элсүүлэхийг зорьж байгаа аж.

Оросын томоохон олон нийтийн сүлжээнүүдээр цацагдсан видео рекламыг дүрсэлбэл, супермаркет дотор эхлээд цэргийн дүрэмт хувцастай, хүнд пулемёт барьсан эрэгтэй үзэгдэнэ. Дараа нь мөнөөх эрэгтэй хамгаалалтын ажилтны хувцас өмсөөд, "Таны мөрөөддөг байсан хамгаалагчийн дүр төрх энэ мөн үү?" гэж хэлнэ. Дүрс солигдоход өөр нэг эрэгтэй цэргүүдийн хамт манан дундуур алхана. Дараа нь тэр биеийн тамирын зааланд багш болчихсон "Чиний хүч чадал үнэхээр энд байна уу?" гэж хэлнэ. Дараагийн үзэгдэлд таксины жолооч үйлчлүүлэгчээсээ мөнгө авах агшинд дайны талбарт буй цэрэг болж хувираад, "Чи жинхэнэ эр хүн, цор ганц эр хүн байгаарай" гэж хэлнэ.

Шинэ цэргүүдтэй сарын 204 мянган рубль буюу 2495 ам.долларын цалинтай гэрээ байгуулах юм байна. Энэ удаад өнгөрсөн есдүгээр сарынх шиг хүчилсэн бус сайн дурын дайчилгаа зохион байгуулахыг зорьжээ.

Сүүлийн өдрүүдэд Москвагийн гудамж талбайд "Бидний ажил бол эх орноо хамгаалах" гэсэн утгатай зурагт хуудсууд үзэгдэх болсон байна. Тус зурагт хуудсуудад "Армид буучин, цэргийн эмч, жолооч, танкчин хайж байна. Нэр хүнд болон зохих цалинг танд амалж байна" гэж бичжээ.

ОХУ дайн эхэлснээс хойш нас барсан цэргүүдийн тоог үнэн бодитоор огт зарлаагүй. АНУ-ын Тагнуулын агентлагийн мэдээлснээр, 43 мянган орос хүн дайнд амь үрэгджээ. Харин Украины талаас 17500 орчим цэрэг амиа алдсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж