11 настай Б.Буянхишиг сурагчдын шатрын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

11 настай Б.Буянхишиг сурагчдын шатрын дэлхийн аварга боллоо

Грек улс, Родес хотод 55 гаруй орны 600 орчим хүүхэд хуран чуулж 2023 оны Сурагчдын Шатрын Дэлхийн аваргаа тодрууллаа. Үүнд Монгол улсаас 7 нас болон 11 насанд 2 аварга төрөн гарсанаас илүү өндөр түвшиний 11 насны ангилалд Стейниц Монголын Шатрын Академийн ууган шавь Б.Буянхишиг илт тасархай үзүүлэлтээр ДЭЛХИЙН АВАРГА болж чадлаа.

Стейниц академийн оргил амжилтуудын нэг болохоос гадна, дасгалжуулагч миний бие Гижирийн Мөнхбаяр 25 насандаа дэлхийн аварга шавь төрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч болсон түүхэн амжилтыг үзүүллээ.

Грек улс, Родес хотын тэнгэрт Төрийн дуулалаа сүр жавхлантай эгшиглүүлж, 2023 оны дэлхийн аваргын алтан медаль-г энгэртээ зүүж, эх орондоо авчрав.

Өнөөдөр түүний минь, шавийн минь төрсөн өдөр давхцаж, хамгийн сайхан, хамгийн дурсамжтай төрсөн өдөр тохиолоо. Үүний цаана нэг л учир байгаа даа гэдэг шиг Монголын топ, дэлхийн супер их мастер болох өлзийтэй ерөөлийг шавьдаа дэвшүүлье.

Үүгээр ч бидний амжилт зогссонгүй ээ.

  • Багаараа гайхалтай тоглож шатар сураад 6-хан сар болсон Бат-Өлзий овогтой ЭНХЖИН охиноо 7 насны ангилалд 5-р байранд шалгаруулав.
  • Академийн суралцагч болоод 6-хан сар болсон Мөнхдэлгэр овогтой ЕСӨН-ЭРДЭНЭ охиноо 9 насны ангилалд 11-р байранд шалгаруулсан БАХДАМ амжилтууддаа оролцлоо.

Академиас оролцсон 3 шавь маань 6,7,8,9-р өргүүд буюу сүүлийн 4 өрөг дараалан хожлуудыг хийж тэмцээнээ амжилт дүүрэн, баяр хөөр дүүрэн, олз омог ихтэй өндөрлөв.

Мэдээж энэ бүх амжилт, ололт, ялалт бол багш, тамирчин, эцэг, эх 3-ын уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр, сэтгэл зүтгэл, зүрх зориг нэвт шингэсэн байгаа билээ. Бурхан минь тамирчины замналаа гэж.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж