Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хоме плазагийн зүүн хойд уулзвар шинэ гүүр рүү ордог хэсэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2023.04.21/ 14:00 цагийн үед тус осол гарсан бөгөөд албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар жолооч согтуу байжээ.
Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч их хэмжээний согтолттой байсан бөгөөд бага насны хүүхэдтэй машинд зорчиж явсан байна.
Тус машин гүүрний тусгаарлах бетонон хаалтыг мөргөж зогссон байна. Ослын улмаас өөр тээврийн хэрэгсэл, хүн хохироогүй. Хүүг яаралтай түргэн тусламж ирж эмнэлэг рүү авч явсан гэлээ.
Энэ талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулан хүргэнэ.
Холбоотой мэдээ