СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарыг үзлэгт хамрууллаа

СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарыг үзлэгт хамрууллаа

СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарыг үзлэгт хамрууллаа
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу амбулатори дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарыг өнөөдөр /2023.04.21/ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар Эрүүл Мэндийн Төв болон дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлэв.
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй найман мянга гаруй иргэн байдаг бөгөөд тэдний асран хамгаалагч нар эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн үзлэгт хамрагдах боломж хомс байдаг. Тиймээс асран хамгаалагч нарыг оочир дараагүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгууллаа. Өнөөдрийн үзлэг Баянхошуу амбулаторийн "Эрүүл мэндийг дэмжих төв" дээр болж, иргэдийг дараах чиглэлийн дагуу хамруулав.
• Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг /гэмтэл, мэс засал, дотор, мэдрэл, чих хамар хоолой/
• Багажийн болон лабораторийн шинжилгээ. /Эхо, зүрхний бичлэг, БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, B, С вирусын шинжилгээ/
• Эрүүл аж төрөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах /халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтэл, сэргээн засах гэх мэт/
• Ортопед, тусгай хэрэгслийн байгууллагуудын бүтээгдэхүүн танилцуулга, хэрэглэх зөвлөгөө
• Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж эрхлэлтийг дэмжих арга хэмжээний танилцуулга, зөвлөгөө
• Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ
Сонгинохайрхан дүүргийн орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн гурван зорилт бүхий 42 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангасан "ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ"-ээр шалгарсан.
Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зургаан чиглэлээр 31 хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Боловсролын үйлчилгээг сайжруулах, Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах, Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах үүднээс дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудад сургалт орох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарган борлуулалтын дэмжлэг үзүүлж байна. Мөн байгууллагын ажилтнуудын худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд ноогдуулдаг торгуулиас хөнгөлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, шаардлагад нийцсэн орчин бүрдүүлсэн байгууллагуудын судалгааг гарган, стандартад нийцсэн байгууллагуудын туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийцээгүй байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа юм.
Одоо цаашид орон нутгийн удирдлагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагад нөлөөлөх сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийг сурталчлах ажлыг төлөвлөж байна.
Мөн дараа 7 хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, спортын наадмыг хийхээр төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж