Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

“News” агентлагийн эрхлэн гаргадаг news.mn сайтад 2023 оны дөрөвдүгээр сарын 04-нд “Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг “Тусгай эрхтэй” эрхмүүд” нийтлэл гарсан. Ингэхдээ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны хүрээнд Тусгай хамгаалалттай газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон дата мэдээллийг үндэслэж, мэдээлэл бэлтгэсэн.

Уг дата мэдээлэлд иргэн Ж.Алтанцэцэг нь 2016 оноос Богд хан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 4.043 га газар эзэмшдэг болохыг мэдээлсэн. Эх сурвалжийн өгсөн мэдээллийг нягтлалгүйгээр МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг гэж олон нийтэд ташаа мэдээлэл нийтэлж, цацсан байна. Тиймээс дуучин Ж.Алтанцэцэгээс News.mn сайтаараа дамжуулан хүлцэл өчиж, тухайн уран бүтээлчээс албан ёсны уучлал гуйж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж