УБТЗ ХНН: Улирлын чанартай тээврийг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

УБТЗ ХНН: Улирлын чанартай тээврийг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна

УБТЗ ХНН: Улирлын чанартай тээврийг шуурхай зохион байгуулахад онцгой анхаарч байна

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос улирлын чанартай тээврийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.

-УБТЗ-ын тээвэр улирал бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, өвлийн улиралд цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, вагон хангалтад илүүтэй анхаарч ажилладаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Өнөөдрийн байдлаар, хүйтний улирал дуусаж, дулаарч байгаатай холбоотойгоор дизель түлш, АИ-92 бензин, барилгын материал, үр тариа зэрэг цаг үеийн шаардлагатай ачаануудын шуурхай тээвэрлэлтэд онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын нэгнээс Сүхбаатар өртөөгөөр ОХУ-аас орж ирж буй ачаануудыг технологит хугацаанаас нь богино хугацаанд Улаанбаатарт авчрахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, галт тэргэнд үзлэг хийх, гааль, хил, тээврийн бичиг баримт бүрдүүлэлт гээд технологит хугацаагаараа 48 цаг зарцуулдаг байсан тээврийг 36 цагт багтаан Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш Сүхбаатар өртөөгөөр 1063 вагон 65 мянган тонн дизелийн түлш, 644 вагон 37 мянган тонн АИ-92 бензин, 13 вагон үр тариа орж ирснийг хүрэх өртөөнд нь богино хугацаанд хүргэх тээвэр зохион байгуулалт ажлыг хийж байна хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж