Судан: Эвлэрлийн цаг зарласан ч гал нээсээр байна

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

Судан: Эвлэрлийн цаг зарласан ч гал нээсээр байна

Судан: Эвлэрлийн цаг зарласан ч гал нээсээр байна

Судан дахь мөргөлдөөний улмаас сүүлийн долоо хоногт 300 гаруй хүн ​​амь үрэгдэв. Тэгвэл мөргөлдөөнийг зогсоох дипломат дарамт шахалт нэмэгдэж буйг "BBC" агентлаг онцоллоо. Тодруулбал, НҮБ, АНУ тэргүүтэй бусад улс орон лалын шашинтнуудын баярыг тохиолдуулан гурван өдрийн турш эвлэрэхийг шаардаж байна.

Хагас цэрэгжсэн бүлэглэл нь хүмүүнлэгийн үүднээс 72 цагийн түр эвлэрэх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн боловч армиас ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Эвлэрлийн цаг Баасан гаригийн өглөөний 06:00 цагаас эхлэнэ гэсэн ч нийслэл Хартум хотод буун дуу, дэлбэрэлтийн чимээ сонсогдсоор байна. Армийн дарга, генерал Абдель Фаттах аль-Бурхан өмнө нь хагас цэрэгжсэн бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийх боломжийг үгүйсгэсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энгийн иргэдэд аюулгүй хүрэх боломжийг олгохын тулд гал зогсоохыг уриалав. "Баярын үеэр гал зогсоох нь байлдааныг намжааж, цаашид гал зогсоох замыг засах эхний алхам байх ёстой. Эхний алхмыг хийх нь одоогийн байдлаар туйлын чухал" гэж тэр хэлжээ.

Рамадан сарын төгсгөлийг тохиолдуулан лалын шашинтнууд баяр тэмдэглэдэг.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн дайтаж буй цэргийн удирдагчдыг дор хаяж Ням гариг хүртэл гал зогсоох хэлэлцээрт нэгдэхийг уриаллаа. Суданы армийн мэдэгдэлд дурдсанаар, генерал Бурхан Турк, Өмнөд Судан, Этиоп, АНУ, Саудын Араб, Катарын удирдах түвшний албан тушаалтнуудтай утсаар ярьжээ.

Генерал Бурхан 120 мянга орчим цэрэгтэй, харин хагас цэрэгжсэн бүлэглэл 150 мянган хүнтэй. Судан бол Африкийн гурав дахь том улс юм. Тиймээс тэнд юу тохиолдох нь хөршүүдэд төдийгүй дэлхий дахинд чухал юм.

Япон, Герман тэргүүтэй гадаадын улсууд иргэдээ Суданаас нүүлгэн шилжүүлэхээр тэмцэж байна. Мөргөлдөөний улмаас нийслэл Хартум болон өөр зарим хэсгийг нислэгийн хориотой бүс болгожээ. Зуучлагчид мөн адил Судан руу нэвтрэх боломжгүй болсноор гал зогсоох олон улсын хүчин чармайлт зогсонги байдалд оров. Суданы Зэвсэгт хүчин Египетийн Агаарын цэргийн хүчний 177 гишүүнийг Донгола нисэх онгоцны буудлаас Египетийн цэргийн тээврийн дөрвөн онгоцоор нутаг буцаасан байна. Түүнчлэн Японы засгийн газар Суданд байгаа 60 орчим иргэнээ нүүлгэн шилжүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд нисэх онгоцоо Жибути руу илгээхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, THE STRAITS TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж