“Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна

“Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна

УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай ЗГ-ын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тогтоол батлагдсантой холбогдуулан УИХ-ын дарга дараах үүргүүдийг БЭТ-д өгч, ирэх зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхийг даалгав.

  • Компанийн удирдлага, засаглалыг олон улсын зарчимд нийцүүлэн, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулах,
  • Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар компанийн удирдлагын багийг томилох, бүрдүүлэх
  • Компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгэх
  • Эрх зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны бүх хууль, олон улс болоод нийтээр дагаж мөрдөх журам, зарчмыг хатуу мөрдөх

Эдгээр ажлууд нь цаашлаад олон улсын зах зээлд IPO гаргах зэрэг тус компанийн хувьд олон жил яригдаж буй томоохон зорилгуудыг хангах үндэс болно гэдгийг УИХ-ын дарга тодотгоод, энэ хугацаанд ЗГ-аас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч аливаа стандарт шаардлагыг хангах замаар компанид учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж