НЭМЭЛТ:
-НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаатай онлайнаар холбогдоход "Өнөөдөр аюулгүй газар руу шилжихээр бэлдэж байна. Тэгэхээр маш завгүй байна. Энд нөхцөл байдал хүнд байгаа учраас утасны цэнэг, интернэтийн дата хязгаарлагдмал байна" гэв.
ГХЯ: СУДАНД ГАЦСАН 2 МОНГОЛ ИРГЭНИЙГ ТАТАЖ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа, бас нэг монгол залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид монгол хоёр иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгаа. Бид байнгын цахимаар холбогдож мэдээлэл авч байна. Одоогоор тэд аюулгүй газар байгаа ч нөхцөл байдал хүнд байгаа тул тус бүсээс гаргахаар ажиллаж байна" гэв.
Харин Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өмнөд Суданд Монгол Улсын хоёр иргэн гацсан байна. Нэг нь цэргийн албан хаагч, нэг нь НҮБ-ын мэргэжилтэн, энгийн иргэн. Нөхцөл байдал хүнд байна. Татан авах талаар БХЯ, ГХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хичээн ажиллаж байна. Бид байнгын холбоо тогтоож чадахгүй байгаа. Одоогоор үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Зочин 2023-04-21 66.181.191.150
нэг нь цэргийн алба хаагч байсан нь маш сайн, нүб хамт байгаа учир алзахгүй, бидний цөөхөн монголчууд эрэлхэг бас хийморь золбоотой шүү. амжилт.
3очин 2023-04-21 106.154.140.120
Юун Өмнөд Судан бэ. Судан улс. Өмнөд Суданд нь үймээн болоогүй. Өмнөд Судан гэж нэг улс, Судан гэж бас нэг улс тус тусдаа оршин тогтнодог юм.
Зочин 2023-04-21 103.57.95.235
Судан гэж 1 л улс байгаа! Өмнөд судан гэдэг бол тоглоомын улс. Баян-өлгийг Монголоос салгавал Баруун монгол улс болно. Үүнтэй адил
Зочин 2023-04-21 66.181.177.86
Өөрсдийн дураар тэнэж явсан улс ч биш бололтой, тэр явуулсан НҮБ энэ тэр нь тэгээд татаж авах арга хэмжээ авдаггүй юм байх даа
Зочин 2023-04-21 66.181.161.227
UN uursduu avchihna, zasag hudlaa ajil hiij bga dur esgeed yahnavdee
зочин 2023-04-21 122.201.24.72
монголоос л дайжиж байвал хаашаач хамаагүй явдаг болжээ
Зочин 2023-04-21 101.113.154.61
Мангар новшоо НҮБ ийн хүмүүнлэгийн шугамаар ажлаа хийж явсан бүсгүй гэж байна. НҮБ гэж юу байдгийг мэдэх үү ингэхэд
Иргэн 2023-04-21 202.21.104.2
Бүхэл бүтэн тусгаар улсын цэрэг, дипломатын албадууд яаж ажилладагийг харах л үлдлээ. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ олон төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг тэжээж ирсэний хариуд 2 иргэнээ амь мэнд татаж авах ёстой.Мэдээж зугаалж яваагүй л байх.Албан үүргээ гүйцэтгэж яваад хохирох ёсгүй л гэж бодож байна.
zochin 2023-04-21 192.82.80.143
Үхссэнээ хийж тэнд явж байдаг байнаа?!