НЭМЭЛТ:
-НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаатай онлайнаар холбогдоход "Өнөөдөр аюулгүй газар руу шилжихээр бэлдэж байна. Тэгэхээр маш завгүй байна. Энд нөхцөл байдал хүнд байгаа учраас утасны цэнэг, интернэтийн дата хязгаарлагдмал байна" гэв.
ГХЯ: СУДАНД ГАЦСАН 2 МОНГОЛ ИРГЭНИЙГ ТАТАЖ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа, бас нэг монгол залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид монгол хоёр иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгаа. Бид байнгын цахимаар холбогдож мэдээлэл авч байна. Одоогоор тэд аюулгүй газар байгаа ч нөхцөл байдал хүнд байгаа тул тус бүсээс гаргахаар ажиллаж байна" гэв.
Харин Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өмнөд Суданд Монгол Улсын хоёр иргэн гацсан байна. Нэг нь цэргийн албан хаагч, нэг нь НҮБ-ын мэргэжилтэн, энгийн иргэн. Нөхцөл байдал хүнд байна. Татан авах талаар БХЯ, ГХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хичээн ажиллаж байна. Бид байнгын холбоо тогтоож чадахгүй байгаа. Одоогоор үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Холбоотой мэдээ