ДБЭТ: Монгол хүний сэтгэхүй, мэдрэмжээр агуу Ж.Вердийн бүтээл эгшиглэнэ

ДБЭТ: Монгол хүний сэтгэхүй, мэдрэмжээр агуу Ж.Вердийн бүтээл эгшиглэнэ

ДБЭТ: Монгол хүний сэтгэхүй, мэдрэмжээр агуу Ж.Вердийн бүтээл эгшиглэнэ
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Вердийн "Макбет" дуурийг тоглох гэж байна.  Уг эмгэнэлт дуурийг Итали улсын удирдаач Стефано Торболи удирдан тоглуулахаар болжээ. Шинэ уран бүтээлийн талаар тус театрын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2023.04.21/ мэдээлэл хийлээ.

ДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс:
-Театрын уран бүтээлчид маань нэгэн сайхан дуурийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлээ базааж байна. Хамгийн гол нь энэ жил Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойн баяр тохиож буй. Тэртээ 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Хөгжимт драмын театраас өрх тусгаарлаж, тэр өдрөөс ДБЭТ байгуулагдсан гэж үздэг. Ер нь 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд бидний сууж байгаа ягаан театр маань үүд хаалгаа нээж, "Учиртай гурван толгой" дуурийн 1000 дахь тоглолтыг хийсэн байдаг. Тэр үед драм, хүүхдийн, дуурь бүжгийн театр энэ ягаан байшиндаа хамтран үйл ажиллагаа явуулдаг байлаа. Мэдээж тодорхой цаг хугацааны дараа 1963 онд ДБЭТ-ыг бие даан хөгжүүлэх нь зөв гэдэг шийдвэр гарч, өрх тусгаарласан юм. Тэр цагаас хойш 60 жилийн хугацаанд 50 гаруй дуурь, 50 гаруй балетыг тоглосон уламжлалтай.
Цаг үе их өөрчлөгдөж байна. Ялангуяа дэлхийтэй хөгжмөөр ярьдаг театрынхаа урын сандаа шилдэг бүтээлүүдийг оруулах хүсэл сонирхол, эрмэлзэлтэй байдаг. Аливаа шинэ уран бүтээлийг хийхдээ тухайн орны эх хэлээр нь дуулж, байгаа театр хаана ч байхгүй. Өнөөдөр Ази тивдээ ДБЭТ шиг оркестр, найрал дуучид, гоцлол дуучид, балетын бүжигчид нь өнөөдөр нэг дор цогцоороо уран бүтээл хийж буй театр байхгүй.
Бид 60 жилийн хугацаанд урлагийн үнэ цэнийг л бий болгох гэж хичээж явна. Бид өнөөдөр үнэ цэнэ бүтээмээр байна. Тиймээс уран бүтээлчдийн өмнө маш том сорилт тулгарч байна. Залуу уран бүтээлчдэдээ маш их итгэж байна. Өнөөдрийн шинэ уран бүтээл болох "Макбет" дуурь бол маш хүнд дуурь. Бид энэ сорилтыг даван  туулж чадна. Та бүхэндээ маш их баярлалаа.
Ерөнхий найруулагч С.Баттулга:
-Театр маань өнөөдөр 60 насны ойтой золгож байна. Энэ ойн хүрээнд Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн "Макбет" дуурийг үзэгчдэдээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ дуурийг хөгжмийн зохиолч Ж.Верди 1847 онд тавьсан түүхтэй. Үүний дараагаар зарим нэг шүүмжид өртөж, хэтэрхий хүнд зохиол байна гэсний дараа 1865 онд дахин засвар хийж, Парист нээлтээ хийсэн байдаг.
Өнөө цагт Монголын театрт нээлтээ хийх гэж буй "Макбет" дуурьд чадварлаг уран бүтээлчид тоглож, амилуулна. Монгол хүний сэтгэхүй, монгол хүний мэдрэмжээр агуу Ж.Вердийн дуурь хэрхэн эгшиглэх вэ. Хөгжим бол дэлхий нийтийн хэл байдаг. Үүнийг монгол уран бүтээлчид яаж дэлхийтэй холбох вэ гэдгээрээ онцлог. Мөн энэ дуурийн 1847 болон 1865 оны хувилбарыг нэгтгэж байгаагаараа өвөрмөц.
Итали улсын удирдаачаар Стефано Торболи:
-Би Монголд анх удаа ирж байна. Маш их баяртай байна. Гайхалтай театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг. Бидний бэлтгэлээс харахад энэ удаагийн тоглолт маш гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж