Аялагч Амайг нэг сар цагдан хорино

Аялагч Амайг нэг сар цагдан хорино

Аялагч Амайг нэг сар цагдан хорино

Нийслэлийн Прокурорын газраас аялагч Б.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хэргийг хянан хэлэлцэж, түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Түүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-д заасны дагуу /шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ ийнхүү цагдан хорих, таслан сэргийлэх хэмжээ авахаар болсон байна.

Хуулийн байгууллагаас аялагч Амай буюу Ж.Золбаярыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор түүнийг өөрийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй гэж үзэж цагдан хорихоор болсон аж.

Түүнийг энэ сарын 7-нд холбогдсон хэрэгтэй холбоотойгоор амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас "Аялагч Амайг олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэсэн мэдээлэл өгч байв. Эргэн сануулбал, Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 24-ний өдөр “Чингэлтэй дүүргийн "Нисдэг машин"-ы урд байрлах байранд иргэн хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж аван, хадгалж байсныг илрүүлсэн.

Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаныхан мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.190.154

Энэ залууёын гэр бүл эх эцэг нь санаа тавьж эмчлүүлээсэй!

Avatar

Нэргүй 2023-04-21 103.212.119.246

Залуучуудад хортой нөлөө бүхий ийм золбин гөлөгнүүдийг суулгаад чангалах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.188.209

avgaigaa araar tavival ingeh n baina shuudee erchuudee. tsuvuun tsag irj bainadaa

Avatar

Нэргүй 2023-04-21 202.9.46.209

яаж ийгээд хорих тухай ярьпаг болжээ

Avatar

Зочин 2023-04-21 103.212.117.226

Хорих шаардлага байгаад хориж байгаа биз дээ амаа тат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж