"Иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагдахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

"Иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагдахгүй байна"

"Иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагдахгүй байна"

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон УИХ-ын гишүүн Н.Ганибал нар өнөөдөр/2023.04.21/ төрийн ордонд мэдээлэл хийн дараах зүйлсийг ярилаа.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Хууль тогтоох эрх мэдэл, хэлэлцүүлэг, өргөн барих асуудал дээр УИХ-ын удирдлага түүний дотор дарга Г.Занданшатараас УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хууль санаачлах эрхт халдаж байгаатай холбогдуулан өнөөдөр миний бие хэвлэл мэдээлэлд хандахаас өөр аргагүй боллоо. Парламентын засаглал гэдэг хууль тогтоох эрх мэдэл, олонх цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж, хууль өргөн барих процессыг олонх, цөөнх гэлтгүй ялгахгүй УИХ-ын санаачилсан хуулийг авч хэлэлцдэг дэгтэй. Миний бие УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр яригдаад буй "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг иргэн бүрт буцаан эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолыг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Энд ямар ашиг сонирхол явааг ойлгохгүй байна. Хууль тогтоомжид заасан бүх шаардлагыг биелүүлж, УИХ-ын даргад гуравдугаар сарын 23-нд мэдүүлж, одоог хүртэл хэлэлцүүлээгүй байна. Үүнийг би гайхаж, харамсч байна. Энэ бол УИХ-ын дарга өөрийн эрх хэмжээгээр хэтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж байна гэсэн үг. Мөн иргэдийнхээ өмчтэй болох бодлого энэ хүнд таалагдахгүй байна гэж ойлгож байна. Тиймээс та бүхэн ард иргэдэд миний мэдээллийг түгээж өгнө үү. Монгол Улсын иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагдахгүй байна. Үндсэн хуульд заасан хувийн өмчтэй байх нь нэг даргад таалагдахгүй байна. Цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хууль өргөн барихаар хэлэлцүүлэхгүй байна. Бид гуйж, мөргөх ёстой юм уу?

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Миний бие Засгийн газраас 2020 онд гаргасан “Хямралыг сөрөх 5 их наяд” хөтөлбөр, 2021 онд гаргасан “Эдийн засгийг сэргээх 10 их наяд” хөтөлбөр гэсэн хоёр том хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан. Энэ асуулгын гол зорилго нь эдгээр хөтөлбөрүүд үр дүнд хүрсэн үү гэдэг байгаа юм. 10 их наядын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт 3 хувийн хүүтэй зээлийг 2 их наядыг олгосон гэдэг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл эзэндээ очоогүй гэх гомдлыг ирүүлж байна. Мөн залуучуудыг эрүүл чийрэг болгоно гээд 500 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өдрийн 500 мянган төгрөгний сургалтын зардлыг оруулна гэсэн. Тухайн үедээ оновчтой зөв байсан уу гэдгийг асуулгадаа дурдсан. Зорилго нь ажлын байрыг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулна гэсэн. Гэтэл ард түмэн инфляцид дарлагдаж, бараагаа авч чадахгүй байна. Гаргасан хөтөлбөрүүд нь үр дүнтэй байсан уу гэдгийг асуумаар байна. Зөвхөн 15 их наяд гэдэг бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү. Үүнээс гадна гадаадын улс орнуудаас зээл тусламж хэлбэрээр 1 тэрбум ам.долларыг авсан. Үүнийг юунд зарцуулсан юм бэ? Арай Хөгжлийн банк, ЖДҮ шиг энэ мөнгийг буруу юманд зарцуулсан юм биз? Зөвхөн 2021 онд Монгол Улсын гадаад өр 33.3 тэрбум ам.доллар хүрч, нэгхэн жилийн дотор 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Хөтөлбөр үр дүнд хүрсэн үү?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж