Өмнөд Солонгос улсаас Украинд цэргийн тусламж үзүүлбэл Москвагаас хойд хөршид нь дэвшилтэт зэвсгийн хариу тусламж үзүүлнэ гэдгийг ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев анхааруулжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл нь Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжаас илүү дэмжлэг үзүүлэхэд нээлттэй хандах хэрэгтэй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж буй. ОХУ-аас 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойших жилийн хугацаанд Өмнөд Солонгос улсаас цэргийн тусламж хүссэн ч Сөүл татгалзсаар ирсэн юм.
Хэдийгээр Медведев Хойд Солонгост зэвсэг нийлүүлэхээр сүрдүүлсэн ч өөрсдөө Украинд хийж буй дайндаа зэр зэвсэг дутмаг байгааг барууныхан мэдээлж буй. Тэр ч бүү хэл Хойд Солонгосоос хоол хүнсээр сум сольж авч буй талаар мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: AOL.COM
Холбоотой мэдээ