ОХУ-ын байлдааны Су-34 онгоц Украины хилийн ойролцоох Белгород хотод санаандгүй бөмбөг хаясныг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Ослын улмаас хотын төвд 20 метр гүн онгорхой нүх үлдсэнийг хотын захирагч Вячеслав Гладков хэлэв. Мөн хэд хэдэн барилга эвдэрч, хоёр хүн гэмтжээ.
Энэ хэрэг Пүрэв гаригт орон нутгийн цагаар 22:15 минутын орчимд болсон. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Белгород нь 370 мянган хүн амтай бөгөөд Украины хилээс 40 км орчим зайд байдаг. Украины Харьков хотын чанх хойно оршдог гэсэн үг юм. Хилтэй ойр учир Оросын байлдааны онгоцууд байнга Белгородын дээгүүр нисдэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ