Сурвалжлага: 906 саяын хаалт түгжрэлийг бууруулахад үр дүн өгнө

Сурвалжлага: 906 саяын хаалт түгжрэлийг бууруулахад үр дүн өгнө

Сурвалжлага: 906 саяын хаалт түгжрэлийг бууруулахад үр дүн өгнө

Түгжрэл, утаа, тоосжилт, ногоон байгууламж, дугуй, явган хүний зам гээд Улаанбаатарт асуудлаас их зүйл алга. Форум, хурал зөвлөгөөн бүрээр шийдэл, шинэ санааны талаар хэлэлцдэг ч танилцуулга, бичвэр хэлбэрээсээ бодит ажил хэрэг болж байгаа нь тун цөөхөн эсвэл үр дүн нь иргэдэд төдийлөн таатай санагдахгүй аж.

Нийслэлчүүд өдөрт түгжрэлд хамгийн багадаа хоёр цагийг зарцуулдаг гэх тооцоо бий. Үүний шийдлийг олох гэж Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог хүртэл байгуулж, ихээхэн ач холбогдол өгч байна. Тус хорооныхон ч олон арга туршиж үзэж байгаагийн нэг нь автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчихоор зохицуулж, тусгаарлах хаалт тавьж байгаа юм.

Нийтийн тээврийн тусгаарлах хаалтыг аль хэдийнэ байршуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөг сонгожээ. Үүгээр автобус саадгүй, чөлөөтэй зорчих гэнэ. Тус шийдлийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулахад “Эхний ээлжинд нийтийн тээврийн тусгаарлах хаалтыг Энхтайваны өргөн чөлөөнд байршуулж байна. Дараа нь Наадамчдын өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнд байршуулах болно. Нийт найман байршилд түр хугацаанд хаалт байршуулах болно. Өнгөрсөн жил цагдаагийн тусламжтай нэгдүгээр эгнээг чөлөөлөхөд үр дүнтэй байсан. Цаашдаа нийтийн тээврийн тусгай эгнээг бий болгоно” гэсэн юм.

Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 оныг хүртэл дунд хугацааны зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Анхны төсөв нь 2022 онд батлагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв дээр 411 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан гэж Ч.Батзориг захирал ярьж байв. Энэ хүрээнд нийт дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээний багц ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор 286 худалдан авалт хийгээд байгаа ажээ.

Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах хүрээнд гол ба туслах замд 49 тэрбум, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 47 тэрбум, газар чөлөөлөхөд 46 тэрбум, автобусны парк шинэчлэлд 54 тэрбум, бүтээн байгуулалтын найман багц ажилд 41 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, 420 тэрбум биш,  237 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд он дамнан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны ажлуудаа энэ жил гүйцээх юм. Үүн дээр эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг Засгийн газарт танилцуулсан гэж Ч.Батзориг ярив.

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв зам дагуу нэгдүгээр эгнээний нийтийн тээврийн тусгаарлах хаалт нь 906 сая төгрөгөөр хийгдэж байна.

Тэгвэл нэгдүгээр эгнээг тусгаараж, нийтийн тээвэр зорчих нь ямар давуу талтай вэ? Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар “Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийлээ. Автобус чөлөөтэй явна. Өмнө нь цагдаагийн хүчээр хяналтыг сайжруулахад автобусны дундаж хурд 18 км/цаг орчим байснаа 12-13км/цаг орчим болж нэмэгдсэн. Автобус хүлээх хугацаа ч багасч байсан” гэж тайлбарлажээ.

Харин нэгдүгээр эгнээг тусгаарлан нийтийн тээврийг явуулж буй талаар иргэд дараах байр суурьтай байна.

“Би автобусаар зорчдог. Энэ шийдэл нь үр дүнтэй гэж үзэж байна. Өмнөхөө бодвол түгжрэл багассан. Машин ч багасч, автобус их явдаг болсон юм шиг санагдсан”.

“Автобусанд олон хүн зорчдог, олон хүний эрх ашиг байдаг учир хаалт хийх нь зөв. Хүн бүр л одоо машинтай болчихсон. Үнэхээр л түгжрэлээс айж байгаа бол нийтийн тээврээр зорчиж болно ш дээ. Тэгэхээр автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих нь зөв”.

“Ер нь нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явснаар хичээлдээ, ажилдаа хоцрох асуудал гарахгүй. Илүү амар байгаа. Автобусыг нэгдүгээр эгнээгээр тусгаарлаж явсан нь үр дүнтэй болов уу гэж бодож байна”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.161.169

906 sayaa ene ymar aimar iddeg ym be ymar s*****g p***a nar we

Avatar

Нэргүй 2023-04-21 192.82.90.133

Малнуудыг хашихаас өөр яахав

Avatar

Нэргүй 2023-04-21 150.129.141.167

Хотын дарга хаалт хаах нээхээс өөрөөр сэтгэж чадахгүй л дээ хөөрхий.

Avatar

Setge L 2023-04-21 139.5.219.165

Asuudald Setgel gargaval saihan shiidegdene.

Avatar

Нэргүй 2023-04-21 132.194.33.145

s**.margaash toglolttoi yum bnf.23.

Avatar

Нэргүй 2023-04-21 132.194.33.145

day

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.179.70

Аль нэг ввтобусанд техникийн саатал гараад зогсоход ард нь яваа бүх автобус зогсох юм байна. Тэгээд маш олон иргэний ажил амьдрал хүлээлгийн байдалд орж зогсонги болох юм байна.

Avatar

и. норовжав 2023-04-21 64.119.19.153

Автобус явдаг замын нэгдүгээр эгнээг хашиж байгаа нь үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй байх, Гэхдээ бүх замд хашлага хийх нь зардал ихтэй шүү Харин нэгдүгээр эгнээний зам дээр замын оролт бүрд " Автобус" бичлэг хийж , тэр зарваст орж явсан бусад тээврийн хэрэгслэлийг торгууль төлдөг болговол хямд зардлаар шийддэг гадаадын улс ороный туршлагыг хэрэглэх хэрэгтэй шүү.
Би Францын Парис хотын Замын зургыг танайд сарын өмнө явуулсан юмсан. Хямдхан , хурдан шийдэх боломж олгоно шүү

Avatar

Нэргүй 2023-04-21 216.38.195.74

#-;

Avatar

Нэргүй 2023-04-21 216.38.195.74

##–;

Avatar

Нэргүй 2023-04-21 103.212.119.116

МАН-ын хийдэг зүйл хаана бооно, хорино, хашина ямарч үр дүнгүй бөөн зардал аваар осол, хир буртаг, эвдрэл…

Avatar

ЭНЭ ЧИНЬ ШИНЭ ЗҮЙЛ БИШ 2023-04-21 66.181.160.52

Намайг оюутан байхад бас хаалт тавьж байлаа даа тэгээд нэг удалгүй буцаагаар авсан юм даг. Осол гархад аймшигтай байж билээ НААШАА ЦААШАА Ч ҮГҮЙ НАМ ГАЦНА ГЭЖ МЭД

Avatar

ИРГЭН 2023-04-21 202.21.114.66

Энэ их мөнгөөрөө метро тавиач,Оюутолгойд тунел мертро тавьсан залуучууд метро тавьж чадна шүүдээ.Байдал улам л муудна.Өөр гарц алга.

Avatar

Нэргүй 2023-04-21 132.194.33.141

xylgaichy xuutsuldj

Avatar

BLRN XIISEN XT XARLTGYI.OPOS baitygai. 2023-04-21 132.194.33.141

gazar yxaj metroni xaranxyi nyx dark **** ,maanag cham shig byx xyn bildyworki.

Avatar

raslt-shcb.=; 2023-04-21 132.194.33.141

yblr,##-;
xybingrn; √_ _ _ _ @@YNf? procin, XT BOLXHI.

Avatar

Нэргүй 2023-04-21 132.194.33.141

xaaxen?1234.**.

Avatar

Manai Hursh 2023-04-21 139.5.219.165

Hytaduud metro aihtar baridag delhiid

Avatar

Хариу 2023-04-21 66.181.161.44

сайн хашаа хаалт дэмий бордюр суулга найдвартай өртөг зардал засвар үйлчилгээ шаардахгүй шүү

Avatar

Нэргүй 2023-04-21 202.179.25.150

Хаалтан дотор автобусны араас явцгааж л байна лээ дэ талбайн урдуур

Avatar

Нэргүй 2023-04-21 192.82.77.45

5% l buurah bh da

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.160.78

УБ-ын төвлөрлийг сааруулах арга хэмжээ авахаас нааш ямар ч арга хэмжээ аваад эрс ахиц гарахгүй ээ!! Жил бүр түгжрэлд зарцуулж байгаа олон тэрбум ₮-ийг аймгуудад ажил, амьдралын таатай нөхцөл бүрдүүлэхэд зориулбал илүү үр дүнд хүрнэ дээ!!

Avatar

Нэргүй 2023-04-21 188.162.254.26

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

зочин 2023-04-21 202.9.46.156

Хэвштэл хаалт хийх нь зөв манайхан юмыг эсэргүүцэх гох дэгээннд гаргууд сайн аажим дасна биз дээ

Avatar

Баагий 2023-04-21 202.126.88.153

18км/ц байснаа нэмэгдэж 12ъм/ц болсон.Манай хотын дарга чинь дээд боловсролтой агуу сэтгэдэг хүн шүү.

Avatar

zochin 2023-04-21 76.67.107.173

ЗОРИГИЙН XЭРЭГЭЭ ??? Цааз маазаа сэргээгээд xурдxан шийдэxгүй бол энэ улс устлаа!!!!!!
Мордоxын xазгай гэж, xэн ч итгэxийн аргагүй эxлэл төгсгөлтэй, мянганы инээд тоxуу болxоор шүүx xурал болсон … зүгээр л тэр шийдсэн улсыг нь шууд гавлаад 30 жил гянданд xийлээ үнэнээ хэл гэxэд л эзэн нь гараx xэрэг шүү дээ чааваас.
… алсан улс гэж итгэxийн аргагүй улс явсаар байгаад итгэxийн аргагүй дуусан шүү дээ….шүүгчдийг баривчил !!!

Avatar

Зорчигч 2023-04-21 78.187.120.177

Бусад улсад хаалт хараагүй юм байна. Энэ бол 1 л механик аргацаасан арга. Түр зууртаа болох байх. Алсаа бодсон шийдэл өөр байна уу

Avatar

Нэргүй 2023-04-21 202.131.245.69

demii yum bish uu, ehneesee murguud ehelsen bnalee, tegeed l evdreed l yahiin tegsnees china shig dund ni nuh uhaad shiljih bolomjgui haalt hiih heregtei bna, yagaad hairan mungiig ingej uredeg yum bee. emneleg surguulia bariya l daa. hunee humuujilye l dee,, hugjuuliye l dee

Avatar

зочин 2023-04-21 122.201.24.72

хаалтнаас илүүг сэтгэ сүхсаадаа хорих хаах торгохоо л урьтал болгоод бна

Avatar

Зочин 2023-04-21 66.181.160.58

Эхлээд тархины хаалтаа ав бисдаа

Avatar

ИРгэн 2023-04-21 202.21.104.2

Сүүлийн 4 жилд нийслэл хотод үзээд авья ч гэсэн ганц олигтой бүтээн байгуулалт хийсэнгүй. Сумьяа хотод шунан дурласнаас үүдэн хот сахил аваад шал дордов. Сайдтай болоод ч өөд нар үзсэнгүй. Нэг хачин юм хийхээрээ хэдэн зуун сая,тэрбум, их наядаар зарлага гаргасан л гэх юм. Үр дүн байхгүй, эргэж буцсан, аргацаасан л юм хийх юм. ккк 1-р эгнээнд хаалт тавих бол төгс шийдэл биш. Зам нарийн бусад эгнээний машинууд чихцэлдээд хэцүү л харагдаж байна. Замын голыг чөлөөлж өргөсгөх арга хэмжээ аваач ээ!

Avatar

Батый 2023-04-21 43.228.130.57

автобусны дундаж хурд 18 км/цаг орчим байснаа 12-13км/цаг орчим болж нэмэгдсэн. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-04-21 66.181.177.86

зөвхөн нэг талыг барьсан захиалгат мэдээ байна, урьд нь ч ийм арга хэрэглэж л байсан, тодорхой үр дүнд хүрээгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-04-21 150.129.141.93

өмнө нь дундаж хурд 18км цаг байсан одоо 12км цаг болж нэмэгдсэн гэнэ үү

Avatar

Нэргүй 2023-04-21 43.242.243.66

автобусны жолооч нарын бэлэн мөнгө авдгийг болиулаачээ!!! Сахилга хариуцлага ч гэж алга. Нийтийн тээврээс улсын өнгө төрх харагддаг. Хачин гарууд л бх юм. Гадаад явж юм үзсэн хүмүүс толгой сэгсэрдэг.

Avatar

Хотын иргэн 2023-04-21 202.9.40.156

Жил бүр л хаалтаа сольдог. Ямар ч үр дүн гардаггүй. Ард түмнийг ингэж хуурахаа боль. Хотын даргын мөнгөний уут болоод дуусдаг шүү дээ. Хотын даргаа шалга, огцруул. Ийм хотын даргатай байхад түгжрэл битгий ярь

Avatar

Хотын иргэн 2023-04-21 64.119.19.108

Хаалтаа маш бат бөх төмрөөр хийх дараа нэг дүгээр эгнээний замаа энхэл донхолын сайн засахгүй бол ховил гараад нийтийн тээврийн автобус хурдан явахад их хүндрэлтэй юм билээ

Avatar

Зочин 2023-04-21 66.181.176.28

Хаалт хийх нь маш зөв.Хаалт хийхгүй зохицуулна гэж байхгүй дээ.Тэгээд нийтийн тээврийн автобусаа дахин нэмчих.Гүүрэн гарц олноор байгуулчих. Түгжрэл энэ тэр хамаагүй ээ. Түгжрээд явж л байг.Машингүй хүн өдөрт 500×4=2000 аар зорчиж байна.Тэгвэл машинтай нөхдөөс өдөрт 2000 авдаг болгочих. Хотод шатахууны үнээ нэмээд ,орон нутгийн шатахууны үнийг багасгачих.Үүнийг л бодлого гэдэг юм.

Avatar

zochin 2023-04-21 66.181.160.98

ulam l mal sig hashigdah durtai bolld baih um ddaa.Neg l ugluu geriin chini uudiig haagaad gagnasan baih vii.

Avatar

ХНН 2023-04-21 202.179.27.139

УЛАМ Л ГУНИГТАЙ БОЛООД БАЙНА ДА. ИРГЭД МАЛ БИШ

Avatar

Нэргүй 2023-04-21 210.238.186.160

Zuitei, nuguu talaas avtobusiig shaardlagagui tohioldold nuguu egnee ruu orohiig horigloh yostoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж