976,830 ширхэг хувьцаа арилжжээ

976,830 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 200,018,322 төгрөгийн үнийн дүн бүхий 976,830 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS 14.95%), Увс чацаргана ХК (CHR +14.86%), Баянгол зочид буудал ХК (BNG +12.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -8.65%), Айтүүлс ХК (ITLS -7.44%), Мандал Даатгал ХК (MNDL -2.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

      -Хөрөнгө оруулалтын сангийн 24,689 ширхэг нэгж эрхийг 16,776,652 төгрөгөөр,

      -Багцын арилжаанд нийт 176,803 ширхэг үнэт цаас 990,096,800 төгрөгөөр,

   -Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,924,000 доллар буюу 17,182,839,640 төгрөгөөр,

       -Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 3,540,000 доллар буюу 12,353,219,400 төгрөгөөр

 тус тус арилжлаа.

       Энэ өдөр нийт 30,742,950,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.44% хувиар өсч, 37654.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,693,646,591,277 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж