Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар мэдээлэл сонсоно.
Түгжрэлийн сайд Ж.СҮХБААТАР:
-Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны Засгийн газрын цагаар нээлттэй сонсголоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл УБ хотын зүгээс хэрэгжүүлж буй ажил арга, хэмжээний нэгдсэн мэдээллийг Та бүхэнд танилцуулна.
Дэлхийн хотуудын хувьд авто замын түгжрэл томоохон сорилт болж байна. Авто замын түгжрэл нь үүсч буй шалтгаан нөхцлөөсөө үл хамааран нийгмийн хөдөлмөрийн бүтээмж ба иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байдаг.
Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-с 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8,9-10,8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Гэтэл Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, төвлөрч байна.
Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэхээр шийдвэр тогтоолоо гаргаж, бэлтгэл зохион байгуулалтаа хангаад байна.
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх” талаар авах зарим арга хэмжээний тухай 419 дүгээр тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Хот хөдөөгийн сэргэлтийн тухай авах зарим арга хэмжээний тухай” гэсэн хоёр томоохон тогтоолыг Засгийн газар гаргалаа. Дээрх тогтоолуудад тусгасан Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг сум, алслагдсан дүүрэгт /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх, батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газар хариуцан төлөх хүүгийн татаасын хэмжээг арилжааны банкуудтай хэлэлцээрийн замаар санхүүжилтын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын эзэмшлийн зарим аймаг дахь газрыг орон нутагт шилжин суурьшсан иргэдэд зориулсан орон сууцны барилга барих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлээд байна.
Шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Өнөөдрийн байдлаар иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон.
Энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахын тулд Нийслэл 2022 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлэх суурь судалгаануудаа хийсэн. Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, Зорчилтын бөөгнөрөлийг задлах боломжуудыг тогтоосон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль дагасан зорчилт хөдөлгөөнийг бууруулах хувилбаруудыг бий болгосон. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдарч байгаа нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулан жижиг оврын автобус явуулах, мөн автобусны дундаж хурдыг нэмэгдүүлэх үүднээс Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг төлөвлөөд байна.
Хот төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд илүү оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон, 2023-2024 онд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах бүрэн боломжтой.
Товчоор дүгнэвэл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг 50 хувиар бууруулна гэж үзэж байна.
Улс орон, том хотуудын эдийн засгийн хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдаас хамааралтай болох нь хэдийнэ тодорхой болжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засагчид хотын авто замын түгжрэлийг эдийн засгийн тэлэлттэй шууд утгаар нь холбон авч үзэж байна.
Иймд Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй долоо хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авч байна.
УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:
–
Онцгой дэглэм тогтоох эсэх тогтоолын төслийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:
-Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэрчний бодлогын байнгын хороотой хамтран боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлэлцсэн. Энэ үеэр олонх гишүүд дэмжиж Эдийн засгийн байнгын хороо руу буцаасан болно. Улмаар дөрөвдүгээр сарын 21-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам тогтоолын төсөл дэх хуваарийн 1072 хувьцаа болон нөхөн олгох асуудлыг тусгах боломжтой эсэх, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын 8 тогтоолоор өгсөн үүрэг хэрэгжилтийн талаар асуулт асууж, хэлэлцүүлсэн. Улмаар хэлэлцүүлгийг дэмжиж, хүргүүллээ. Онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжсэн тогтоолын төслийг дэмжиж өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
-Эрдэнэс монгол компанитай холбоотой 2010 оны долдугаар сарын 7-нд анхны УИХ-ын тогтоол гарснаас хойш нийт долоон тогтоол гарсан. Засгийн газрын 15 тогтоол гарсан байна. Эдгээр тогтоолоос хэрэгжилтгүй маш олон ажил үлдсэн. Эхнийх нь нэг ширхэг хувьцааны давуу байдалтай холбоотой хоёр тогтоо гарч байсан. Засгийн газрын 2012 оны 218 дугаар тогтоол, 2017 оны 154 дүгээр тогтоол. Энэ тогтоол тусгаснаар Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн нэг ширхэг хувьцааны давуу байдлын бүртгэлийг баталгаажуулахыг Эрдэнэс монгол ХХК-ийн ТУЗ-д даалгасан. Энэ тогтоолын хэрэгжилт огт хангагдаагүй. Хоёрдугаарт, хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй 400 мянга гаруй иргэн бий.
Эрдэнэс монгол ХХК-ийн 14.75 хувийг 2,5 сая иргэн эзэмшдэг. Үүнээс 2,1 сая иргэн нь ногдол ашгаа авсан.
Гуравдугаарт, 900 мянга гаруй хүүхдэд хувьцаа огт олгогдоогүй байгаа. Тэгэхээр холбогдох мэдээллүүдийг авахыг хүсч байна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Компанийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гаргаж байж асуудлыг шийдвэрлэхболомж бүрдэнэ. Хоёрдугаарт, компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит хийлгэх хэрэгтэй. IPO гаргах болон бусад дараа, дараагийн ажлуудын үндэс бол энэ. Гуравдугаарт, эрх зүйн хэм хэмжээг сахихгүй байдлыг чанд сахихад анхаарна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик хүнсий тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Органик үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүн гэж үзнэ. Үйлдвэрлэл, боловсруулалт, савлагаа, хадгалалт, тээвэрлэлт гэх мэт хэрэглэгчийн гарт очих хүртэл бүх үед шатандаа эрүүл мэндэд ээлтэй байх ёстой. Энэ хууль гарснаар хүнсний аюулгүй байдал баталгаажна.
Монгол Улсад хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэг хувь ч хүрэхгүй нь органик үйлдвэрлэлийн баталгаажуулалтад орж худалдаалагдаж байна. Бидний хэрэглэж буй хүнс органик, эсэхийг мэдэхгүй байна.
Мөн эдийн засгийн ач холбогдолтой. Органик хүнсийг экспортлох боломжтой. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд их зардал гарахгүй. Ногоо тарилаа гэхэд хөрсөө гурван жил бэлдэж, химийн бордоо хэрэглэхгүй, зэрлэгээ гараараа зулгаахаас эхлэнэ.
Тус төслийг гишүүдийн олонх дэмжиж Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо руу шилжүүллээ.
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах нэрийдлээр 2000 оноос сая, сая ам.доллар үргүй зарцуулсан
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх эсэх саналыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ны хуралдаанаар ЭМД-ын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийг үндэслэн ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүн МҮЭХ-ноос тус холбооны дарга С.Эрдэнэ нарт Монголын төмөрзамчдын үйлдвэрчний холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх ухааны академийн хэл уран зохиолын секторын эрхлэгч шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооноос хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ерөнхийлөгч, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо, Ж.Гэрэлмаа, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнес академийн тэргүүлэх багш ХӨСҮТ Н.Одунгуа нарыг санал болгосон. Нэр дэвшигчдийн сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйл 125.8 дахь хэсэгт заасны дагуу ЭМД-ын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах шинжээчээр Л.Мөнх-Эрдэнийг томилсон.
Хараат бус шинжээч ганцаарчилсан уулзалт хийх болон бусад хэлбэрээр явуулсан.
Цаашид байнгын хорооноос тус зөвлөлд эрүүл мэндийн даатгуулагчийг төлөөлж нэр дэвшүүлэхдээ үйлдвэрчний эвлэлд олон жил ажилласан төлөөлөгч гэхээс илүүтэй нийт даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан хүнийг дэвшүүлэх зөвлөмж хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуралдааны үеэр "Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт болон бусад асуудлаар" мөн бусад гишүүд холбогдох асуулт асууж хариулт авсан.
УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:
-Рентген болон бусад шаардлагатай аппарат байхгүйгээс орон нутагт эмнэлгийн байгууллагад хандахад хүндрэлтэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Гэтэл төсвийг нь хасчихдаг. Жишээлбэл, Баян-Өлгийд MRI аппарат шинээр тавьсан. Тэр аппарат нь 500 мянган төгрөгийн үзлэгийн төлбөртэй. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийн асуудал. Нэг эм савлагаанаас хамаарч өөр, өөр үнэтэй байгаа ч код хоёрыг олгодог. Хөдөөний хүмүүс хөнгөлөлттэй эм авч чадахгүй байна.Хороо, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг хоёр дахин нэмсэн ч хөдөөгийн эмнэлгүүдэд эмч нар хий цалин авч хоосон эмнэлэгт ажиллаж байна. Ажилчдын цалинг ч нэмэх шаардлагатай. Зарим эмнэлэгт 30-40 хувь сувилагчийн дутагдалд орсон. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ихэнх нь цалингаас болж ажиллах сонирхолгүй байна.
-Үндэсний зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг дэмжиж байна. Хэрэв сонгогдож очвол шийдвэр гаргахдаа бодит хэрэгжилттэй байх шийдвэр гаргахыг хүсч байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаар ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжүүлсэн нь сайшаалтай. Гэхдээ сумын эмнэлгүүдэд энэ асуудал хүнд байгаа. Тиймээс салбарын сайд нь энэ тал дээр дэмжиж, алслагдсан бүсэд байгаа хүмүүсийн ахуй амьдралд нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. 25 км дотор даралт ихсэлтээр дуудлага өгөхөд онош байхгүй. Өөр өвчний онош тавьж, гүйцэтгэл худал бүрдүүлдэг. Үүнд ч мөн анхаарах ёстой. Ehospital хэрэгжилт сайн байсан ч ДЭМБ санхүүжилтээ татаж чадахгүйд хүрсэн. Энэ дээр ямар гаргалгаа хэрэгжүүлэх вэ.
Мөн үнэгүй эм сумдад очиж байгаа. Үүнийг өрөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ 90 хувьд хэрэгжилт хангалгүй. Тоотой хэдхэн суманд ч үнэгүй эмнэлэг очиж байна.
Эдгээрээс гадна төрийн үйчлилгээний албан тушаалтнууд их ажил хийдэг ч маш бага цалин авдаг. Энэ тал дээр мөн дэмжлэг үзүүлэх санал гаргаж байна.
Сумын эмч нарын холбоог төлөөлөгч Ж.ГЭРЭЛМАА:
-Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудлыг бодлогын хувьд шийдвэрлэх ёстой гэдэг саналыг хүлээж авч байна. Орон нутгийн хэмжээнд мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд байр сууринаас хандах болно.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Нийгмийн эрүүл мэнд гэдэг хамгаас чухал асуудал. Хүний эрүүл мэндийг хамгаалах, өвдөхөөс урьдчилж сэргийлнэ гэдэг зөвхөн Эрүүл мэндийн яамны асуудал биш улс орны хэмжээнд анхаарах зүйл. Сонсголын явцад олон гишүүд асуусан байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлж, эрүүлжүүлэхэд дэмжлэг, бодлого хэрэгтэй. Тийм учраас 2-3 бүрэн эрх бүхий парламентаар хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Иргэд ЭМД төлж байгаа бол түүнд тохирсон үйлчилгээ авах нь зүйн хэрэг. Гэтэл 2023 онд энэ бодлогоос буцаж байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төвүүдэд одоо ч санхүүжилт дутмаг байгаа. Бусад хөгжингүй улс орнууды хүний хөгжлийг чухалчилж байна. Энэ тал дээр зөвлөлд орох гэж байгаа нэр дэвшигчдээс мэдээлэл өгнө үү?
ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүн МҮЭХ-ны тус холбооны дарга С.Эрдэнэ:
-Гадаадын улс оронд эрүүл мэндийн даатгалын сангаас хүнийг дэмжсэн бодлого их байдаг. Энэ тал дээр сайд болон холбогдох албаны хүмүүстэй санал солилцож дэмжиж ажиллана. Монголын Улсын хүн амын 50 гаруй хувь нь таргалалттай. Тиймээс нөлөөллийн ажил, бодлогын ажлаар иргэдийн эрүүл мэндийг дэмжиж ажиллана. Эрүүл мэнддээ анхаарч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлнэ.
-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Даатгалын асуудал бол маш чухал. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ авахад энэ даатгал чухал. Жилд 1.4 их наядын зарлагатай салбар. Энэ бол ард түмний хөдөлмөрөөр олсон мөнгөнөөс өгч байгаа татаас. Гэтэл өнгөрсөн 30 жилд зөвхөн улстөрчид хулгай хийсэн. Сонгууль дөхөхөөр эрүүл мэндтэй холбоотой олон хөтөлбөрүүд гарч ирдэг. Угтаа бол улстөрчид энэ сан руу хулгай хийх гэж ороогүй бол иргэд хандив гуйж эмнэлэг явдаггүй байх байсан. Тиймээс төлөөлж орж буй зөвлөлийн гишүүд иргэдийн хөдөлмөр эрхэлж олоод төлж байгаа мөнгийг маш сайн зөв зүйлд зарцуулах хэрэгтэй.
Нэгдүгээрт, ЭМД-ын сангийн төсвийг үр ашигтай зарцуулах. Хоёрдугаарт, ЭМД-ын мөнгийг дамжуулдаг байдлыг халах хэрэгтэй.
Даатгал төлөгч бол эзэн. Гэтэл иргэд мөнгөө төлсөн хэрнээ үйлчилгээгээ авч чадахгүй байна.
-ЭМД-ын үндэсний зөвлөл үнэхээр эзэн болж чаддаггүй. Эргээд маш их алдагдалд унагаагаад орхидог. Тийм учраас ЭМД-ын үндэсний зөвлөлийн асуудлыг цэгцэлж, өөрчлөх ёстой. Хүмүүстээ ч асуудал нь байгаа юм биш. Маргаан шийдвэрлэх зөвлөл гэж байгаа. Гэтэл асуудлыг ярьж, ярьж шийдвэрлэх гэхээр нэг иргэн шүүхэд маргаан гаргаад орхидог. Тэгэхээр энэ салбарт бодлогын хувьд шинэчлэлт хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-д эзлэх хувь анх удаа7.6 хувь буюу 1.4 их наяд болсон. Энэ мөнгө яг эзнээ олж чадаж байна уу гэдэгт үндэсний зөвлөл хяналт тавих ёстой. Захиран зарцуулж байгаа сайдын дор удирдлага тавих боломжгүй. Үүнийг мөн шийдвэрлэхийг хүсч байна.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.ЗОРИГОО:
-Эрүүл мэндийн салбарын цахимжилтыг боловсронгуй болгох тал дээр үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг. 2000 оноос хойш эрүүл мэндийн салбарт цахим систем нэвтрүүлэх нэрийдлээр сая, сая ам.доллар зарцуулсан. Одоо гэхэд 10-аад компани очиж систем суулгаж байна. Тэр нь ЭМД-ын газартайгаха уялдаж ажиллаж чаддаггүй. Тэгэхээр энэ асуудалд нэг л санал байгаа. Тодруулбал, Монгол Улс Microsoft-той гэрээ хийхэд л санхүүжилт болоод бусад бүх зүйл нэгдэх боломжтой. Улсын эмнэлэгт үнэгүй суулгаж, хувийн эмнэлэгт тодорхой төлбөрөөр суулгаж өгөх нь зүйтэй. ЭМД-ыг цалинтай уялдуулах систем хэрэгтэй. Ингэснээр аяндаа эмнэлгүүдэд ажиллах хүний нөөц хангалттай болж ирнэ гэж харж байна.
Гишүүд асуулт асууж, санал хэлэлцсэний дараа тус тогтоол батлагдлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ ээлжит хуралдаан эхэллээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төсөл, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг төслүүдийг эцэслэн батална. Чуулганы хуралдаан 44 гишүүнтэй 60 хувийн ирцтэй эхэллээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахад санал хураахад 40 гишүүн дэмжиж хууль батлагдлаа. Үүний дараагаар боловсруулсан хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төсөлд санал хураалт явуулахад 33 гишүүн дэмжиж тогтоол эцэслэн батлагдлаа. төрөөс олгох урамшууллаах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг төслүүдийг эцэслэн батлах санаал хураалтад 100 хувийн саналтайгаар дэмжигдэж хуралдаан үргэлжилж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой хянан шалгах түр хорооны санал хүсэлтийг сонсоно. Хөгжлийн банкны бүтцийн өөрчлөлтийг хийх, хараат бус мэргэжлийн удирдлагатай болох зэрэг зарчмын чиглэл олгож байгаа санал. Ийнхүү тус тогтоолыг батлах санлыг 39 гишүүн дэмжлээ. Ингэснээр хянан шалгах түр хороо татан буугдаж, УИХ-ын тогтоол батлагдлаа.
Холбоотой мэдээ