Элон Маскийн пуужин бүтэлгүйтэж, Мексикийн буланд унав

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

Элон Маскийн пуужин бүтэлгүйтэж, Мексикийн буланд унав

Элон Маскийн пуужин бүтэлгүйтэж, Мексикийн буланд унав

"SpaceX" компани өчигдөр /2023.04.20/ аварга том шинэ пуужингийн туршилтын нислэгийг үйлджээ. Гэвч пуужин хөөрөх тавцангаас хөдөлмөгцөө дөрвөн минутын дараа дэлбэрч, Мексикийн буланд унасан байна. Пуужинг Мексикийн хилийн ойролцоох Техас мужийн өмнөд хэсгээс хөөргөсөн. 

120 метрийн өндөртэй уг пуужинг дэлхийг тойрох аялалд явуулсан боловч ийн бүтэлгүйтлээ. Төлөвлөгөөний дагуу хөөрснөөс хэдэн минутын дараа хөөрөгчийг сансрын хөлгөөс салгах ёстой байсан ч чадаагүй аж. "Starship" хөлөг хөөргөх тавцангаас 39 км өндөрт гарсан үед 33 үндсэн хөдөлгүүрийн хэд хэд нь асахгүй байжээ. Хэдэн хөдөлгүүр ажиллаагүй, эсвэл хэд нь хугацаанаасаа өмнө унтарсан талаар "SpaceX"-ээс мэдэгдэл хийгээгүй байна. 

Угтаа бол сансрын хөлөг 1.5 цагийн хугацаанд дэлхийг бүтэн тойроод ирэх байсан. Хөлгийн дээд хурд 2100 км/цаг юм.

Далайн эргийн хөөргөх талбайгаас хэдхэн км зайд орших Өмнөд Падре арлаас олон хүн пуужин хөөрөхийг харжээ. Хүмүүс пуужинг хөөрөхөд баярлан "Яваарай, хонгор минь" гэх зэргээр хашгиралдаж байв.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж