"Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн эмэгтэй суллагджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

"Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн эмэгтэй суллагджээ

"Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн эмэгтэй суллагджээ

Бээжин хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд Covid-19 цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн тайван жагсаал болжээ. Тэгвэл уг жагсаалд оролцсон залуу эмэгтэй баривчлагдаад, дөрвөн сар хоригдсоны эцэст Лхагва гаригт суллагдав. Хамт хоригдсон гурван найз нь ч бас суллагджээ.

26 настай Цао Жишин баривчлагдахаасаа хэдхэн хоногийн өмнө нэгэн бичлэг хийсэн. Тэрбээр "тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн жагсаалд оролцсон найз нөхөд нь нэг нэгээрээ саатуулагдаж, алга болсныг мэдсэн тухайгаа бичлэгтээ ярьжээ. Тухайн үед тэд наймуулаа жагссан ба долоо хоногийн дотор чимээгүйхэн нэг нэгээрээ баривчлагдсан. Цао Жишиний бичлэгийн дараа дэлхий нийт тэднийг анхаарч, хүний эрхийг бүлгүүдийн зүгээс залуусыг суллах уриалгыг хүргүүлж байв. Мөн Хятадад эсэргүүцлээ илэрхийлэх орон зай улам л нарийсч байна гэж хүмүүс шүүмжилжээ.

Хятадад хатуу хөл хорионы үеэр Өрөмч хотод 10 хүн гэрээсээ гарч чадахгүй байсаар гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өрөмч хотод болсон хэргийн бичлэг цахим сүлжээнд цацагдсанаар олны дургүйцлийг төрүүлж, хүмүүс цагаан цаас барин жагсаж байсан юм. Цао Жишин тэргүүтэй жагсагчид 10 хүнийг дурсаж, цэцэг өргөсөн байна.

Цао Жишин бичлэгтээ "Бид цагдаа нартай огт зөрчилдөлгүйгээр, дүрэм журмаа дагаж жагссан. Энэ нь яагаад энгийн залуусын амь амьдралтай холбоотой болчихов? Яагаад ингэж дур зоргоороо баривчилж байгаа юм бэ?" бухимдлаа илэрхийлсэн.

Цао Жишинийг хэрүүл маргаан үүсгэж, үймээн дэгдээсэн хэргээр ялласан. Ийм ял авсан тохиолдолд Хятадын хуулиар дээд тал нь таван жил хүртэл хоригдох аж. Найман хүний дөрвийг нь нэг, хоёрдугаар сард батлан даалтаар гаргасан гэх мэдээлэл байна. Хамгийн сүүлд суллагдсан дөрвийг ч бас батлан даалтаар гаргасан байж болзошгүй.

Залуус яагаад суллагдсан, өөр ямар нэгэн ял хүлээсэн эсэх нь тодорхойгүй. Уг хэргийг Бээжингийн Чаоян дүүргийн цагдаагийн газар хариуцаж авсан боловч мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж