Ам.долларын ханш бууж, юаны ханш өсөв

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш бууж, юаны ханш өсөв

Ам.долларын ханш бууж, юаны ханш өсөв

Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Харин юанийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас өсөлттэй хэвээр байгаа. Өчигдрөөс эхлэн ам.доллар 3500 төгрөгөөс буусан бол, юанийн ханш 510-520 төгрөгийн хооронд өсч эхэлжээ. Тухайлбал, өмнөх саруудад ам.доллар 3560-3580 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 3480-3590 төгрөг болж буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 10-20 төгрөгт хүрэв. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 510 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 520-525 төгрөгт хүрсэн байна.

Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт учрах хүндрэл буурах төдийгүй, импортын бараа, тээврийн зардлын үнэ буурах боломжтой.

БАНКУУДАД  АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА

Хэдийгээр ханш буурч байгаа арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт хэвээр байна. Энэ ньзах зээл дээрх ханшийн зөрүү дахин буух боломжгүй байж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. Монголбанкны ам.долларын ханш 3490 төгрөг, юань 506 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3480-3490 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн оноос эхэлсэн ханшийн савлагаа энэ сараас харьцангуй тогтворжиж байгаа ч цаашид дахин өсөх эрсдэлтэй болохыг эдийн засагчид мөн анхааруулсан.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 3600-3700 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж