Улс төрийн намын тухай хууль халаасны намуудыг “шүүрдэнэ”

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хууль халаасны намуудыг “шүүрдэнэ”

Улс төрийн намын тухай хууль халаасны намуудыг “шүүрдэнэ”

Энэ хаврын чуулганы анхаарал татсан хуулийн нэг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл билээ. Олон парламентын босго даваагүй тус хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны хаврын чуулганы УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Хуулийн төслийн онцлох заалт нь намын санхүүжилтийг шилэн болгох, хандив, хөрөнгө мөнгө, тайланг ил тод болгохоос гадна намуудыг хариуцлагажуулах заалт оржээ.

Тухайлбал, Монголд Улсын дээд шүүхэд 36 нам бүртгэлтэй байдаг. Тэгвэл, улс төрийн намууд хуульд заасан хугацаанд сонгууль, санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргадаггүй, намын төлөөллийн төв байгууллага, удирдлагын байгууллагыг хугацаанд нь хуралдуулаагүй тохиолдолд идэвхгүй хэлбэрт шилжүүлж, зөрчлөө арилгахгүй бол татан буулгах тухай зохицуулалт оржээ.

Ингэснээр "халаасны", жижиг намууд цөөрч, намын хариуцлага дээшилж, намын төлөвшил тогтоно гэдгийг хууль санаачлагч онцолж байлаа.

Хуулийн төслийн талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олон заалт орсон. 2019 онд ҮХНӨ-д оруулахдаа Үндсэн хуулийн хүрээнд намын дотоод зохион байгуулалт ардчилсан ёсонд нийцсэн байх, хөрөнгө орлого, зарцуулалт нийтэд ил тод байх, төрөөс санхүүжилт үзүүлэхийг хуульчлахаар зааж өгсөн. Аливаа улс төрийн нам удирдах дээд байгууллагатай, төлөөлөх төв байгууллагатай, гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байхыг хуульчилж өгч байна. Энэ байгууллагын хурлаа хийх хугацааг нарийн хуульчилсан. Хуульд заасан хугацаанд хурал, зөвлөгөөн хийгдэхгүй байвал улс төрийн намын идэвхгүй хэлбэрт оруулах, татан буугдах хүртэл арга хэмжээг авна.

Улс төрийн намыг хариуцлагажуулах олон заалтыг оруулсан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын олонх нь хурлаа хийдэггүй, олон нийтэд үйлчлэх нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэмжээнд ажиллах боломжгүй байдаг. Гэр бүлийн, компанийн зарим нь байгуулагдсанаас хойш 20,30 жил хурлаа хийгээгүй нам байж байх жишээний.30 жилийн хугацаанд хугацаанд хурлаа хийсэн ганцхан улс төрийн хүчин бий. АН хүртэл 10 жил Их хурлаа хийгээгүй л явсан. Хурлаа хугацаанд нь хийдэг, дотоод ардчиллын хүрээнд дараагийн хүн нь сонгуульд оролцдог байх хэрэгтэй. Энэ утгаараа олон нийтийн хяналтад оруулах заалтыг мөн хуулийн төсөлд тусгасан" гэх мэдээллийг чуулганы индэр дээрээс өгсөн юм.

Уг хуулийн төсөл УИХ-аар батлагдвал 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж