УИХ-ын дарга намуудын завхралыг засахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга намуудын завхралыг засахыг дэмжив

УИХ-ын дарга намуудын завхралыг засахыг дэмжив

Хаврын улс төрийн халуун сэдвүүдийн нэг нь Улс төрийн намуудын тухай хууль. 18 жилийн дараа тус хуулийг шинэчлэхээр Ерөнхийлөгчийн боловсруулсан төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ.  УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгосноор Монголд нүүрлэсэн  авлига, хулгайтай тэмцэхэд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үнэндээ өнөөдрийн авлига, хулгайн үүр овоохой нь улс төрийн намууд өөрсдөө болсон. Тиймээс спикерийн зүгээс хуулийг шинэчилснээр улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.  Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн  асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”,  46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байна. Тиймээс  улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байгаа"-г дурдсан юм.

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж