Л.Гантөмөр намаа ЗАСЧ ЧАДЛАА!

Л.Гантөмөр намаа ЗАСЧ ЧАДЛАА!

Л.Гантөмөр намаа ЗАСЧ ЧАДЛАА!

С.Эрдэнэ  гурван жил “эрдэнэ” мэт хадгалж явсан намын тамгаа Л.Гантөмөрт өөрийн биеэр, хадаг яндартай хүлээлгэж өгснөөр АН-ын хуваагдалд цэг тавигдав.  Ингээд АН-ын цаашдын хувь заяа Л.Гантөмөрийн гарт гэрчилгээтэйгээ, тамгатайгаа ирлээ.  АН-ын “тостой тэврэлт”-ийг олон нийтийн сүлжээнд алга ташиж хүлээж авсан нь цөөнгүй, эндээс хийх дүгнэлт нь Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчний орон зай үгүйлэгдсэн, ардчилал өнчирсөн долоон жил өнгөрчээ. Ардчилсан нам уствал Монголын ардчилал устана, ардчилал уствал авторитори дэглэм тогтоно, авторитори дэглэм тогтвол Үндсэний аюулгүй байдалд аюул нүүрлэнэ гэдгийг энэ хугацаанд монголчууд ойлгосон байна. Өмнө нь сав л хийвэл "муусайн ардчилагчид" гэж хараадаг таксины жолооч нар хүртэл үнэнтэй эвлэрч, нэг нам үнэмлэхүй олонхиороо засаглах нь авлига, хулгай нүүрлэх үндэс болдгийг ухаарсан байна. Энэ нь АН-ын сайных биш МАН-ын муугийнх.

АН-ЫН АМССАН ЗОВЛОН

Ардчилсан намын хуваагдал 2020 оноос албан ёсоор, албан бусаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан цагаас, бүр урагшлуулбал Н.Алтанхуягийн засаг огцорсон үеэс эхэлсэн, үүний үндсэн шалтгаан нь фракциудынх нь хуваагдал байлаа.

2016 оны сонгуульд 35 суудалтай эрх барьж байсан намаа ялагдалд хүргэсэн З.Энхболдоос  тамга С.Эрдэнийн гарт шилжиж  ирсэн. Товчхондоо, Ардчилсан намын удирдлага “Шонхор”-оос “Шонхор”-т шилжсэн, хожмоо  2020 онд намаа ялагдалд хүргэсэн С.Эрдэнэ мөн адил тамгаа Ц.Туваанд хадгалуулаад явахдаа  “Шонхор”-ын эрх мэдлийг Ардчилсан намд үргэжлүүлэх, хадгалах зорилготой байсан биз.  Гэвч, Ц.Туваан нь  “Шонхор”-оосоо ч, С.Эрдэнээсээ ч хэдийнэ урваад экс Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ын тамгыг “алчуур” болгож бэлэглэчих шахсан байдаг.

2020 оны парламентын сонгуульд өвдөг шороодсон  С.Эрдэнэ нийгмийн анхаарлыг татсан нэгэн мэдэгдэл хийсэн нь “Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож чадаагүйгээс болж Ардчилсан нам ялагдсан” гэх үг.  Үндсэндээ, Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын зөрчил үүнээс бүр өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ дээр хэлэлцэх үеэр олон нийтэд ойлгомжтой, ил тод болсон юм. Угтаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах М.Энхболдын улс  төрийг С.Эрдэнэ дэмжиж байсан бол эсрэгээрээ Л.Болд, Ж.Батзандан нар эсрэг “кноп” дарснаар, АН-ын бүлэг тарж, сөрөг хүчинд хямрал нүүрлэсэн билээ.   Энэ бүгдийг хөшигний араас экс Ерөнхийлөгч Х.Баттулга удирдсан, сценарийг нь бичсэн гэж С.Эрдэнэ харддаг, хэлдэг. Үнэндээ ч 2020 оны сонгуулийн өмнө С.Эрдэнийн намыг ялагдалд хүргэхэд экс Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригчдын талд үйлчилсэн. АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг  сонгуулийн санал хураалтын өмнө баривчлан хорьсон нь АН бол адгийн луйварчид, хулгайчид гэх ойлголтыг олон нийтэд өгчихсөн. Асуудал зөвхөн үүгээр зогсоогүй,  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намынхан С.Эрдэнийнхээ эсрэг ажиллаж, улс төрийн өлсгөлөн хүртэл зарлаж байсан, энэ нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба Н.Алтанхуяг хоёрын хамтран найруулсан улс төрийн нэг акц байв.

Намын Их хурлаа хуралдуулж, дараагийн даргаа тодруулах даалгавартайгаар С.Эрдэнээс тамгыг нь хүлээж авсан Ц.Туваан  ар хударгаар нь Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяртай нийлж өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр “завдсан”-ыг С.Эрдэнэ илрүүлснээ, мөн  АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байгаагаа хэвлэлийн бага хурал хийх болгондоо хэлж ирсэн.  Ямартай ч хэн хэн нь  Л.Гантөмөр дээрээ нэгдэж,  С.Эрдэнэ нь тамгаа, Х.Баттулга нь гэрчилгээгээ барьж ирснээр АН гэрээ засаж чадлаа. АН гэрээ засах нь МАН-д хүртэл ашигтай, Монголын ардчилал, аюулгүй байдлыг МАН дангаараа хамгаалж чадахгүй нь үнэн.

АН-ЫН ШИНЭ СЭРГЭЛТ

Монголын ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр АН-д өгсөн С.Эрдэнийн бэлэг нь тамга нь юм.   Ардчилсан намын энэ удаагийн эвлэрэл  механик нэгдэл гэхээсээ зовлон дээрх нягтрал гэж харагдаж байна.   Учир нь, унах ёроолынхоо эцэст АН хүрсэн. Үүнээс цаашилбал Ардчилсан нам түүх төдий үлдэнэ. Өөрөөр хэлбэл, үүнээс цааш, түүнээс нааш хэрэлдэх, талцах цаг хугацаа Ардчилсан намд байхгүй, тэгээд ч 2024 оны сонгууль болоход ганцхан жил үлдсэн байна.

2023 оны нэгдүгээр сард Ардчилсан намын ҮБХ хуралдаж, Л.Гантөмөр 152 гишүүний саналаар Ардчилсан намын даргаар сонгогдсон ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байлаа.  Л.Гантөмөрийн хувьд С.Эрдэнэ, Х.Баттулгатай хэл ам ойлголцоход илүү амар байсан байх. Хэнтэй ч муудалцдаггүй нь Л.Гантөмөрийн давуу тал болсоныг үгүйсгэхгүй, С.Баярцогт хэрэвзээ АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Х.Баттулга цүнхэлж явсан гэрчилгээгээ аваачиж өгөхгүй байсан тодорхой. Ямар сайндаа л АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөд нь хаа байсан Өмнөд Солонгосоо ирээд С.Баярцогтын хэргийг цагаатгасан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөх билээ.

Л.Гантөмөр энэ сарын 7-нд, АН-ын 33 жилийн ойн өдрөөр Х.Баттулгаас авсан гэрчилгээ дээрээ нэрээ бүртгүүлсэн. Харин С.Зориг агсны төрсөн өдрөөр тамгаа гар дээрээ авсан.  Түүний хэлсэн ялан АН хүн хөөдөггүй, урьдаг, Монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байгаасай гэсэн хүлээлт өчигдрөөс нийгэмд бий боллоо. МАН засаглалын долоон жилд улс төрийн “Улаан ном”-д орох нь холгүйд  байсан Ардчилсан намын эвлэрлийн энэ цэг Монголын ардчиллын ШИНЭ СЭРГЭЛТийн эхлэл байгаасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ ХҮН 2023-04-21 103.229.122.159

АЛИВАА АЖИЛД АЛДАА БАЙДАГ АНамын ЭНЭ ОЛОН ЖИЛИЙН АЛДАА БОЛ АСАР ИХ АРЧААГҮЙДЭЛД ХҮРГЭСЭН МАХН-МАНамд ТАЛ ЗАСАЖ БОЛОМЖ ОЛГОСОН УУЧЛАШГҮЙ АЛДАА БАЙСАН. АХИЖ АЛДАХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАХААС БАС МАХН-МАНАН БОЛОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Avatar

Нэргүй 2023-04-21 64.119.16.233

Сонгууль л түр эвцэлдүүлж байгаа нь энэ. Санал хуваагдах аюулыг л бодсон хэрэг гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Avatar

Зочин 2023-04-21 202.126.89.104

Ер нь ардчилал гэж юу байдгийн. АН гэж ямарч хэрэгтэй юм. Монгол монголороо байвал барав. АНын энэ нэгтгэл хуурамч. Ванга шиг хэлье. удахгүй дахиад хэрүүл болж сална.

Avatar

Зочин 2023-04-21 202.21.104.2

Зовлонсоод байх ч юу байхав. Эрх мэдэл, эд хөрөнгө, төсвийн мөнгөнд шунасан, арьсаа хамгаалах нүхээ хайж байж ядаж байгаа нэр бүхий хэдэн хөгшчүүдийнх нь л хийж байгаа ажил. Эндээс харахад нам гээч нь ямарч институци биш зүгээр л хулгайч, луйварчдын оромж, зохионбайгуулалттай бүлэглэл юм. Одоо бүр төсвөөс санхүүждэг болно гэх..ккк. Татвар төлөгчдөөр зардлаа даалгах болж байх шив. Ийм сэтгэлгээ, хандлага байгаа цагт нам төлөвшихгүйээ! Шинэ үеийн залуустаа намаа өгвөл сэргэлт болно.

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.188.115

ha ha

Avatar

Зочин 2023-04-21 66.181.177.86

намаа засч чадлаа гэж хэлэхэд эрт биш үү, хэрүүл тэмцэл түр намжив уу, бүүр үндэс сууриараа байхгүй болчихвол уу гээд бодвол яагаачгүй л байх шиг

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.168.199

ЖҮЖИГ ҮҮГЭЭР ДУУСЧ ХӨШИГ ХААГДАВ

Avatar

Нэргүй 2023-04-21 103.111.68.3

Ду. Гантөмөр үнэхээр мундаг Лидер хүн байна. Ардчилсэн намыг нэгтгэж чадлаа. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2023-04-21 202.126.89.104

горьдовоо чи

Avatar

Зочин 2023-04-21 174.194.195.25

Ерөнхийлэгч шанаа өгч байсан, энэ 2 эвлэрэх нь дээ , За АН, МАН байна уу хамаагүй, Аль нь аль нь Монгол орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй бол болоо

Avatar

Нэргүй 2023-04-21 202.55.191.194

сонгууль ойртоод л хэдэн хуучин дуракууд буюу НДС хулгайч бах мэлхий, нахаалны хэдэн хулигаан тэргүүтэй дуракууд эвсэж байгаа нэртэй албан тушаал горилж ардчихсан намын дээвэр доор буцаад оров оо энэ нам цэвэршихгүй юм байна

Avatar

болдоо 2023-04-21 64.119.19.107

Ардчилсан намаа хараад үнэхээр сэтгэл эмтэрч явлаа …. ашгүй нэг ингээд босоод ирэх хувьтай л байж ….. гантөмөртөө баярлалаа …. цус коммунист намын галзуурал, даврал солиорлыг тас цохиж өгөөрэй …. АН -даа амжилт хүсье

Avatar

СОНГОГЧ 2023-04-21 202.9.46.213

АН дотроо эв түнжиниэй байж, сөрөг хүчин болж чадна гэдэгт итгэхгүй байна. Нэр нүүрээ шавартай хутгасан….

Avatar

болдоо 2023-04-21 64.119.19.107

чи үмхий амгүй бна гэдэгт итгэхгүй бна … кккк

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.160.110

Балай шахуу юм даа

Avatar

1111 2023-04-21 66.181.161.141

Бадарчин баярлах болоогүй. Жаахан тогтож хайрла. Яагаад ч үгүй эрт хөөрцөглөх гэмтэй шүү.

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-04-21 202.21.107.9

Гантөмөр гадаад хэлний Япон..Англи ..хэлний өндөр боловсролтой Даруу …Үндэслэлтэй ярьдаг сайн залуу…40-50 нас залуу ид хийж бүтээх нас юм ….Одоо АРДЧИЛАЛ хүчээ авлаа…… Гантөмөрийг АН ыг удирдана гэдэг олон хүн их сайн сэтгэгдэлтэй байгаа … АМЖИЛТ хүсье…Эрдэнэ ч гэсэн …БАС зөв л шийдэл гаргасан…д талархал илэрхийлье……

Avatar

Нэргүй 2023-04-21 192.82.84.39

Манай намыг муухай харагдуулж байгаа энэ олон бохир улс төрчингүүд шүлсээ савируулаад гараад ирэхээр нам өнгөрчээ өнгөрч

Avatar

Уншигч 2023-04-21 202.9.46.100

Өөр хүн дарга болсон бол ингэж эвлэрүүлж, нэгтгэж чадахгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-04-21 192.82.78.147

Гантөмөр энэ намыг эвлэгхэн аятайхан аваад явчих улс төрч юм байна

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.160.82

энэ хогын наманцар зайлаад өгөөсөй монголоос

Avatar

болдоо 2023-04-21 64.119.19.107

үмхий амт чи монголоос зайлаад өгөөсэй … кккк

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.160.110

Овоо тэнэг гаруу

Avatar

Зочин 2023-04-21 66.181.176.28

Ардчилсан нам засаглахад өөдөлж дээшилж явсан нь үнэн.Бүх аймгийн төвөө асфальтан замаар холбож , үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө олж иржээ. Олж ирсэн хөрөнгийг нь харин МАН ЖДҮХС шиг цохьчихжээ.Дарханы 204 замын талыг МАН 6 жил барьж рекорд тогтоов.Өр төлбөр МАНын үед талийж өгөв.Ажилласаар байгаад ядууралд ордог жишиг МАНын үед бий боллоо.Авилгалаар 80 д байсан улсын 116 д оруулж авилгалын цэцэглүүлэв.102жилд бид яаж хөгжил.Юу хожив.Хөрөнгөө хураалгаж 36.000 ИРГЭНЭЭ хэлмэгдүүлж үг хэлэх

Avatar

иргэн 2023-04-21 103.57.94.160

8 жил гудамжинд лааз өшиглөсөн Гуйлгачид 5 толгойгоороо Улс орныг бүүр самрах биз!!!! АН засаг барихад улс орон өөдлөсөн түүх байхгүй!!! Хэлтсийн даргаас авхуулаад мэргэжилтэн нь хүртэл Тендерийн жагсаалт цүнхэлцэн энийг хулгай шаая гээд явж байдагсан эд нарт НАР үзүүлж болохгүй!!!!

Avatar

Нэргүй 2023-04-21 202.126.89.195

Халх Монголын ардчилалыг хазгай хэлтэй этгээд төлөөлөхгүй. Энэ этгээд боловсролын салбарыг яаж сүйрүүлж эцэст нь өөрөө сургууль байгуулж зөвхөн ашиг хожоо болгосныг бүү март.

Avatar

Иргэн 2023-04-21 1.157.172.204

Намаа засах замаа л засч эхэлжээ. Нам засагдахад ыаг хугацаа илүү сайн менежимент хэрэгтэй дээ

Avatar

Буриад зон 2023-04-21 66.181.161.159

Харж л байя Фракцууд нь даргаасаа хүчтэй

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: АН ХЭЛБЭРИЙН ХУВЬД НЭГДЖЭЭ, ХАРИН АГУУЛГЫН ХУВЬД БҮРЭН НЭГДЭЭГҮЙ БАЙНА 2023-04-21 192.82.67.51

Олонд танил Энхсайхан, Ганбат, Батсуурь, Хурц нар иржээ.Бат-Үүл, Элбэгдорж, Баттулга, Сосорбарам нар алга.Баттулга ч яахав, Гантөмөрийг дэмждэг учир хэл амнаас зайлсхийж байж болно..АН ДАРГАТАЙ, ТАМГАТАЙ, ГЭРЧИЛГЭЭТЭЙ, ДҮРЭМТЭЙ БАЙНА гэдэг нь албаны хэлээр бол ХУУЛИЙН ЭТГЭЭД болжээ.Том алхам. Гэхдээ АН-ын партизанууд зай барьчихаад байгаа нь АН агуулгын хувьд бүрэн нэгдээгүй байна гэсэн үг. Баттулгын орост талтай нь бодит аюул уу, эсвэл партизанууд нь оросын эсрэг үзэлдээ хэт автаад байна уу???

Avatar

Зочин 2023-04-21 150.129.140.166

Улс төрчид гэдэг чинь ийм л хүмүүс

Avatar

дүгэо 2023-04-21 64.119.24.55

гантөмөрийн гавъяа гэж юу байдаг юм бэ? эрдэнийн санаачилга гэвэл үнэнд нийцнэ.гэхдээ гантөмөр удахгүй. яагаад гэвэл чадахгүй.

Avatar

Зочин 2023-04-21 202.179.25.86

МАн-ын гишүүнд хамаагүй бхоо

Avatar

зочин 2023-04-21 202.21.120.66

Гантөмөрт нам удирдах чавдар байхгүй угаасааа намыг лидерүүд удирддаг болохоос бус хэн дуртай нь намвсагнаад байх юм биш шүү

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.184.185

ДОТООД СЭТГЭЛЭЭ ЗАСААГҮЙ БАЙЖ ДҮР ЭСГЭЭД ЭНЭ НАМ БОСОХ УУ ТЭГЭЭД Ч ТА НАРЫН ҮЛГЭР ДУУССАН

Avatar

болдоо 2023-04-21 64.119.19.107

чиниЙ үмхий ам дуусссан … кккк

Avatar

Нэргүй 2023-04-21 203.17.23.177

АН ЭРДЭНЭ, ЦООХОР ДЭЭЛТ 2-ООС Л ХОЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-04-21 202.126.89.195

Халх Монголын ардчилалыг хазгай хэлтэй этгээд төлөөлөхгүй. Энэ этгээд ёБоловсролын салбарыг яаж сүйрүүлж эцэст нь өөрөө сургууль байгуулж зөвхөн ашиг хожоо болгосныг бүү март.

Avatar

Нэргүй 2023-04-21 202.9.46.167

Хоорондоо үзэл бодлоор биш шуналаар холбогдсон хүмүүс нам болж чаддаггүйг АН харууллаа. Цаашдаа ч энэ нам бүтэхгүй нь тодорхой. Тэгэхэд АНын гишүүд, энэ сэтгүүлч ч гэсэн хөөрөөд байх юм. Хоосон мөрөөдөл

Avatar

Бадарч тахар 2023-04-21 192.82.87.142

Эрдэнээд байсан тамга нь жинхэнэ гэдэг нь ингээд батлагдаж байгаа юм ! Баттулгын өгсөн гэрчилгээ нь хуурамч гэдэг нь удахгүй илрэнэ ! жинхэнэ гэрчилгээ нь Эрдэнээгийн гудсан дор байгаа өгөх болоогүй өгөхгүй ч байж мэднэ !!

Avatar

Zochin 2023-04-21 122.201.19.2

АРЧААГҮЙ НАМ. ТА НАР ЭВЛЭРЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ШAAЛЦAAД Ч АМЖИЛТ ОЛОХ НЬ ЮУ Л БОЛ.

Avatar

Нэргүй 2023-04-21 202.131.225.242

Gantumur chadlaa chadlaa. amjilt

Avatar

Нэргүй 2023-04-21 122.201.21.158

Одоо ард иргэдийнхээ итгэлийг бүү алдаарай хуучин муу муухайд холбогдсон гишүүдийг их хуралд бүү дэвшүүл залуустаа боломж олго

Avatar

Зочин 2023-04-21 103.9.90.100

С.Эрдэнэ котод орох тохироо хийжээ хөөрхий!!!

Avatar

Зочин. 2023-04-21 64.119.23.43

НАРМАЙГАА НЭЭЛГЭЖ ДЭЭ. МАСК ЗҮҮХЭЭС АРГАГҮЙ Л ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-04-21 139.5.216.39

МАН -ын дээр дооргүй хулгай жаахан ч болсон багасч ажил хийх болов уу. 7 жилд нохой шиг идлээ шүү

Avatar

Нэргүй 2023-04-21 66.181.160.82

овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2023-04-21 64.119.26.156

гантөмөр дарга э.ийг х чээж ажиллх баых гэж бүгд хүлээж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж