Түгжрэлийн сайд дүүжин тээврийг ашиглалтад оруулна гэж амлав

Түгжрэлийн сайд дүүжин тээврийг ашиглалтад оруулна гэж амлав

Түгжрэлийн сайд дүүжин тээврийг ашиглалтад оруулна гэж амлав

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.04.20/ олон улсын түншлэлийн уулзалтын үеэр ирэх жил түгжрэл буурахыг онцлов. Тодруулбал, ирэх 2024 оны намар дүүжин тээврийг ашиглалтад оруулж, түгжрэлийг бууруулна гэлээ.

Тэрбээр, Улаанбаатарын индексийг хот хөдөөгийн индекстэй харьцуулахад хүртээмжтэй байдал, амьдрах нөхцөл зэрэгтэй харьцуулсан. Дэлхийн бусад хоттой харьцуулахад Улаанбаатар хөгжил муутай байгаа. Энэ бол гэнэт үүссэн асуудал биш. Сүүлийн 20-30 жилд үүсч бйи болсон. Индексээс авч үзвэл хүртээмжгүй байгаа нэг зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ туйлын дорой байдалд хүрсэн. Хотын хөгжил нийтийн тээвэртэй салшгүй холбоотой. Гэтэл нийслэлд үйлчилгээнд явж байгаа автобусны 70 хувь нь хугацаа дууссан, ашиглалтаас гарах болсон заалттай. 2009 оноос парк шинэчлэлт ч хийгдээгүй. Дээр нь зорчих тасалбарын үнэ 500 төгрөг биш 1315 төгрөгөөр зорчиж байж алдагдалгүй байх боломжтой. Мөн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд бага орлоготой учир том парк шинэчлэлт хийж чаддаггүй. Энэ бол гол анхаарах асуудал. Бага орлоготой салбар энэ хэвээр байвал жолоочийн хомсдолд орж, авто баазуудын хангамж хүндрэлтэй болж байна.

Үндсэндээ бол нийтийн тээврийн салбар дамуупарсан. Энэ жил Улаанбаатар хот 184 тэрбум төгрөг татааст өгнө. Уг нь бол нийслэл хөрөнгө оруулалт татах ёстой байтал татаас төлөөд байж байгаа нь утгагүй.

Цаашид Дархан, Эрдэнэт гэхчлэн төвлөрөл нэмэгдэж байгаа бүсүүдэд ч энэ сэдэв яригдана. Энэ бүхнээс харвал нийтийн тээвэр замын сүлжээтэй хүртэл холбогдож байгаа. Тэгэхээр бодлогын хэмжээнд анхаарал хэрэгтэй.

Дүүжин тээврийн тухайд Францын талтай хамтарч энэ жил хөдөлгөнө. Ирэх 2024 онд нэг шугамыг ашиглалтад оруулж хүмүүст үзүүлнэ. Хасах 35 градуст нийтийн тээврийн хүртээмжтэй байдал хүнд. Тиймээс цаасан дээр байгаа төсөл, ажлуудыг эрчимжүүлнэ.

Метроны тухайд ЖАЙКА-гаас хийж байсан 10-аад жилийн өмнөх судалгаа бий. Нийт 1.5 тэрбум ам.долларын төсөв хэрэгтэй. Миний хувьд түгжрэлийг бууруулах бүхий л гаргалгааг дэмжинэ. Гэхдээ бидний цаасан дээр бичсэн түгжрэл бууруулах бүх аргыг ашигласан ч түгжрэл буурахгүй байх магадлалтай. Ийм жишээ бүхий хотууд ч олон гэсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дүүжин тээвэр 99 хувийн эрсдэлгүй бөгөөд ирэх намар ашиглалтад оруулна гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээврийг байгуулахын төслийг одоогоос гурван жилийн өмнө боловсруулж байв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлаад гурав дахь жилтэйгээ золгож буй. Гэвч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй бөгөөд тус төслийг хэрэгжүүлэх нэгж нь татан буугдсан талаар мэдээллүүд мөн гарсан. Ямартай ч ирэх онд энэ ажлын эхний бүтээн байгуулалт үйлчилгээнд нэвтрэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unnamed 2023-04-20 183.177.97.14

Metrotoi bolmoor bn tugjreliig shiideh garts

Avatar

Irgen 2023-04-20 70.187.210.175

Dyyjin gyyr gesen mungu uguuh argaa boliochee hedii boltol iim setgeltei luivaraar yavah yumbee tygjrel bol darga nariin mungu uguuh heregsel bolsoniig oilgoj baigaa bizdee odoo hotiig tuvlurluus gargah ajlaa hiigeechee zarim yamd ih deed surguuliudiig nyylgehees ehelye

Avatar

Зочин 2023-04-20 66.181.177.86

түгжрэлийн түгжил сайд хэний эрх ашгийг хамгаалж юу л хийгээд байна даа, энэ дүүжин чинь нийтийн тээвэр биш ш дээ, ингэж түгжрэлийг арилгахгүй ээ

Avatar

Зочин 2023-04-20 122.201.24.72

хэдэн 10 дахин өөрчлөгдсөн самарсайханы том баасыг чаддаг бол хийгээч чадхаар харагдахгүй л бнашүү ханын материалаал гэсэн яасан одоо болхоор урдаасаа болчиж

Avatar

Батый 2023-04-20 43.228.130.57

Солиорол нь туйлдаа хүрчихэж. МАН-гасуудыг энэ тэнэг дүүжинтэй нь 2024 оны сонгуулийн дараа шоронд явуулах хэрэгтэй. Үргүй мөнгө үрсэн эдийн засгийн алуур хийсэн гэж.

Avatar

Нэргүй 2023-04-20 192.82.84.39

Ард түмний 10 с дээш жилийн насжилттай машинууд хөдөлгөөнд оролцоод түгжирэл үзсгээд байна гэж өмхий амаараа унгас алдаж байдаг шүү муу хувалз .

Avatar

Нэргүй 2023-04-20 66.181.160.105

энэ модны тайрдас сүхбаатар н энхбаярын ббоовыг хөхөж бсан ац шд

Avatar

Кк 2023-04-20 202.126.90.35

Энэ сайн улстөрч шүү

Avatar

зочин 2023-04-20 202.131.254.60

МАН-гаруудыг энэ тэнэг дүүжинтэй нь 2024 оны сонгуулийн дараа шоронд явуулах хэрэгтэй. Үргүй мөнгө үрсэн эдийн засгийн алуур хийсэн гэж.

Avatar

Zochin 2023-04-20 147.161.194.180

Дээгүүр замаа л барих хэрэгтэй. Элдэв юманд мөнгөө дэмий зарах хэрэггүй. Монголчууд машинаа л унах сонирхолтой. Бүх чиглэлд
дүүжин тээврээр явдаггүй л юм бол ямар ч утгагүй. Буруу шийдвэр гаргаж ТЭЗҮ энэ тэрд мөнгө үрсэн байхдаа.

Avatar

setgegch 2023-04-20 203.98.76.186

хайнаньд сармагчингийн арал руу дүүжин тээвэрлэгчээр зорчсон.за өөрөөр бол ч мэдэхгүй. тэрбум хүнтэй улс аялал жуулчлалын салбарт л ашигладаг тээврийн хэрэгслэл. манай мундагууд мугуйдлаад л зүтгүүлээд байна. юу болохыг харж байя

Avatar

Нэргүй 2023-04-20 106.72.51.194

Хамгийн түргэн барих хямд тээвэр шүү. Хурдал.

Avatar

Зочин 2023-04-20 64.119.18.65

дүүжин тээвэр нийтийн тээвэр биш ээ, Улаанбаатар ямар цанын бааз эсвэл зугаацсан газар биш, солиороод болих хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-04-20 202.9.46.167

Хамгийн сүүлийн үеийн эко шийдэл шүү. Олон хот нэмэлт шугам болгож байгуулж байгаа. Мэдэхгүй бол дуугүй бай. УБ янз бүрийн тээвэртэй гоё хот болж яагаад болдоггүй юм? Бид яагаад түрүүлж биш, хоцорч явах ёстой юм бэ?

Avatar

Нэргүй 2023-04-20 192.82.77.229

Агаарын дvvжин тээврээр тvгжрэлийг шийдсэн улс хаана байна. Олон ч улсад очиж явлаа, аялал, зугаалгын л хэлбэрээр байдгийг мэдэхээс нийтийн тээвэр маягаар ашиглаж байгааг хараагvй юм байна

Avatar

Zochin 2023-04-20 57.68.130.28

Ulgeree urgeljluuleed yariad baival huurchihana gej boddogiim baihdaa MANgaruud.

Avatar

Нэргүй 2023-04-20 103.212.117.63

Бас нэг тоглоом ???

Avatar

Иргэн 2023-04-20 202.126.92.83

бэлэн байгаа төмөр замаа ашиглаад метро болгоочээ. тэгээд вагоны замаа хотоосоо гарга. та нар дүүжин зам яг ажиллуулж чадаач

Avatar

dorj 2023-04-20 64.119.18.179

ene odoo bolij boldoggui yumuu baahan mungu ureed deer hunii ami nas ersdeld orj baij zogsoh yostoi yu

Avatar

Нэргүй 2023-04-20 64.119.27.56

хамгийн тэнэг амлалт

Avatar

т 2023-04-20 59.153.114.131

Метро шүү, энэ дүүжин тээвэр гэж новшийн санааг мартвал таарна

Avatar

Нэргүй 2023-04-20 203.169.50.233

заааа даааааа

Avatar

ТҮГЖРЭЛИЙН САЙДАД 2023-04-20 202.179.27.139

1. ТӨМӨР ЗАМАА ХУУЛЖ ХОТЫН ЗҮҮН ЗАХААР БАТСҮМБЭРЭЭС ХОНХОР ГЭЖ ГАРГАХ. ОРОНД НЬ НЭВТИЙН ӨРГӨН АВТО ЗАМ ТАВИХ. 2. БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН МСҮТ-ИЙГ ТӨВ АЙМГИЙН УРД РУУ СЭРГЭЛЭН СУМАНД НҮҮЛГЭХ.
3 . БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА МӨН СЭРГЭЛЭН СУМ РУУ НҮҮЛГЭХ
4. БҮХ ЦЭРГИЙН АНГИ ШОРОНГОО ХОТООС УРАГШ НҮҮЛГЭХ
ҮҮНИЙГ ХИЙХЭД УЛСААС МАШ БАГА МӨНГӨ ГАРАХ БӨГӨӨД ҮР ДҮН 100 ХУВЬ.
УЛААНБААТАРТ 800,00 ОРЧИМ ХҮН ҮЛДЭНЭ ГЭЖ ТООЦНО.
ЯМАР Ч УТАА, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ТҮГЖРЭЛИЙН ТУХАЙ ЯРИА БАЙХГҮЙ БОЛНО.

Avatar

Нэргүй 2023-04-20 192.82.92.204

Энэ Мянгуужингийн үлгэр дуусдаггүй, ичих булчирхайгүй худалч

Avatar

Зочин 2023-04-20 150.129.142.20

Энэ Сүхбаатар сайн улстөрч шүүү

Avatar

Зочин 2023-04-20 150.129.142.20

Хүн нь ч сайн хүн чанартай

Avatar

Нэргүй 2023-04-20 122.201.31.37

энэ лалруудаас салах юмсаан ямар үйлийн лайтайн бэ

Avatar

Зочин 2023-04-20 192.82.65.168

Энэ залуу сайн шдээ

Avatar

Нэргүй 2023-04-20 122.201.21.158

Харин тийм одоо аавдаа авгай авахыг заах дутуу байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж