Япончууд 100 давж наслахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

Япончууд 100 давж наслахыг хүсэхгүй байна

Япончууд 100 давж наслахыг хүсэхгүй байна

Эрүүл амьдралын хэв маяг, уламжлал, чанартай эрүүл мэндийн үйлчилгээний ачаар япончууд 100 давж наслах нь элбэг. Гэвч япончуудын олонх нь тийм өндөр наслахыг хүсэхгүй байна гэсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2022 оны есдүгээр сард Осака дахь Японы Хоспис хөнгөвчлөх эмчилгээний сангийн захиалгаар улсын хэмжээнд 20-70 насны 1000 хүний дунд онлайн судалгаа явуулсан байна. Судалгаанд эрэгтэй, эмэгтэй тэнцүү тооны хүн оролцсон бөгөөд 100 давж наслахыг хүсч байна уу гэж асуужээ. 

Гэтэл судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 72 хувь, эмэгтэйчүүдийн 82 хувь нь тийм өндөр наслахыг хүсэхгүй байна гэж хариулсан байна. Тэднээс яагаад урт наслахыг хүсэхгүй байгааг нь асуухад 59 хувь нь гэр бүл, бусдад хүндрэл учруулмааргүй байна гэсэн аж. Түүнчлэн 48.2 хувь нь эрүүл мэндийн байдал нь муудах учраас 100 давж наслахыг хүсэхгүй байна гэсэн бол 36.7 хувь нь санхүүгийн байдалдаа санаа зовнижээ.

"Хүмүүс 100-гаас урт наслахыг хүсэхгүй байгаа нь биднийг гайхашрууллаа. 100 наслах нь орчин үед энгийн үзэгдэл болсон. Тиймээс бид урт наслахдаа хүмүүс дуртай байгаа эсэхийг сонирхсон юм" гэж судалгааны сангийн төлөөлөгч ярьжээ.

Японд төрөлт буурахын зэрэгцээ дундаж наслалт уртсаж буйгаас хүн ам нь хурдацтай хөгширч байгаа. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын байдлаар, Японд 100 болон түүнээс өндөр настай 90 мянга гаруй хүн бүртгэгдсэн ба энэ нь жилийн өмнөхөөс 4000 орчмоор нэмэгджээ.

Ажиллах хүчин багасч, татвар төлөгчид цөөрч буйн дээр  өндөр настнуудыг асрах зардал нэмэгдсээр байгаагаас Япон улсын төсвийн зардал, гадаад өрийн хэмжээ өссөөр дэлхийн хамгийн их өртэй орон болгож байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ГайхмаарГайхмаар
10
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж