“Эрдэнэт” үйлдвэр  4.5 сая төгрөгийн шагналтай караоке уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр  4.5 сая төгрөгийн шагналтай караоке уралдаан зарлажээ

“Эрдэнэт” үйлдвэр  4.5 сая төгрөгийн шагналтай караоке уралдаан зарлажээ

“Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит ХК нь 45 жилийн ойгоо угтаж, Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэрийнхний дунд 4.5 сая төгрөгийн шагналын сантай караоке тэмцээн зохион байгуулахаар болж, удирдамжаа баталжээ.  Тодруулбал, нэгдүгээр байр эзэлсэн багт 3 сая, хоёрдугаар байр эзэлбэл 1 сая, гуравдугаар байр эзэлбэл 500 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон байна.

Тэмцээн нь дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 30-н хүртэл сарын хугацаанд үргэлжилнэ. Оролцох баг нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Ингэхдээ багийнханд “Яг түүн шиг” байх шалгуур тавьжээ.

Мөн энэхүү уралдаант шоуг үзэх бол 5000 төгрөгийн тасалбар худалдан авах аж.

Засгийн газраас эдийн засаг хүнд байгааг тооцож, төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудыг төсвийн мөнгийг зүй бус зүйлд зарцуулахгүй байхыг үүрэг болгож, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийг анхааруулсан.  Гэвч дээрх шийдвэр тус үйлдвэрт үйлчлэхгүй нь бололтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж