807,526 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

807,526 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 217,207,680 төгрөгийн үнийн дүн бүхий 807,526 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 5 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.77%), Женко тур бюро ХК (JTB +13.63%), Айтүүлс ХК (ITLS +8.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -11.23%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -3.86%), Ариг гал ХК (EER -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

       -Хөрөнгө оруулалтын сангийн 22,269 ширхэг нэгж эрхийг 7,769,159 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,988 ширхэг бондыг 198,799,760 төгрөгөөр

       -"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 12,288,000 юань буюу 6,221,660,160

төгрөгөөр тус тус арилжлаа.

       Энэ өдөр нийт 6,645,436,759 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 2.08% хувиар өсч, 37488.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,652,306,706,365 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж