Украин архины борлуулалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Украин архины борлуулалт өсчээ

Украин архины борлуулалт өсчээ

Дайн эхэлсний дараа дэлхийн өнцөг булан бүрт Орос брэндүүдийг бойкотлож эхэлсэн. Тэр дундаа Оросын архийг бойкотлох нь ихэссэнээр өрсөлдөгч брэндүүдэд орон зай гарч иржээ. Тухайн үед "Смирнофф" гэх мэт алдартай брэндийн архинууд яг үнэндээ Оросоос гаралтай биш гэдгийг хүртэл ил болгосон. "Смирнофф" нь Их Британийн "Diageo" компанийн эзэмшилд байдаг аж.

Тэгвэл дайнаас хойш Украины "Немирофф" архины борлуулалт тасралтгүй өссөөр байгааг компанийн гүйцэтгэх захирал Юрий Сорочинский хэллээ. "Манай брэндийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна. Украинтай эв санааны нэгдэлтэй байж, Немироффыг сонгож буй үйлчлүүлэгчиддээ талархлаа" гэв. Оросын довтолгооны дараа "Немирофф" үндсэн үйлдвэрээ нэг сарын турш хаах шаардлагатай болжээ. Үйлдвэр нь нийслэл Киевээс баруун өмнө зүгт 250 км зайд Немирив хотод байдаг. 

Оросууд цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд халдсаны улмаас цахилгааны аж ахуйн нэгжүүд цахилгааны хязгаарлалтад өртсөн. Гэсэн хэдий ч экспортын хэмжээ нь ихээхэн өссөнийг Юрий Сорочинский хэлэв. 

Статистик мэдээллээс харахад дэлхийн архины зах зээл жил тутам 4.96 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ онд л гэхэд 46.61 тэрбум ам.доллараар үнэлэгдэх архи зах зээлд борлуулагдана гэж үзэв.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж