Киевийн тэнгэрт үзэгдсэн нууцлаг гялбаа ямар учиртай вэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Киевийн тэнгэрт үзэгдсэн нууцлаг гялбаа ямар учиртай вэ?

Киевийн тэнгэрт үзэгдсэн нууцлаг гялбаа ямар учиртай вэ?

Украины нийслэл Киевийн тэнгэрт өчигдөр /2023.04.19/ учир нь үл мэдэгдэх нууцлаг гялбаа үзэгджээ. Тодруулбал, Лхагва гаригт орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд Киевийн тэнгэрт тод туяа ажиглагдсан.

Киевийн албаны хүмүүс үүнийг НАСА-ийн хиймэл дагуул дэлхий рүү унасантай холбоотой гэж таамагласан. НАСА агентлаг 300 кг жинтэй хиймэл дагуулыг Лхагва гаригт агаар мандалд оруулна гэж энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан аж. Гэвч НАСА агентлаг үүнийг үгүйсгэж, хиймэл дагуул тойрог замд хэвээрээ байгаа гэжээ. Тиймээс Украины Агаарын цэргийн хүчнийхэн энэ гялбааг солир байж магадгүй гэж таамаглав. Ямартай ч Оросын агаарын довтолгооноос болоогүй гэдэгт тэд итгэлтэй байна. Олон нийтийн сүлжээнд иргэд энэхүү гялбааг харь гаригийнхантай холбоотой гэж хүртэл маргажээ.

"Тэнгэрт гялбаа үзэгдмэгц агаарын довтолгооны сэрэмжлүүлгийг идэвхжүүлсэн боловч систем ажиллаагүй. Урьдчилсан мэдээллээр энэ бол НАСА-ийн хиймэл дагуул дэлхий рүү унасны үр дүн" гэж Киевийн Цэргийн захиргааны дарга Сергей Попко мэдэгджээ.

Нарны туяаг ажиглахад ашигладаг "RHESSI" сансрын хөлөг 2002 онд дэлхийн нам дор тойрог замд гарч, 2018 онд ашиглалтаас гарсан аж. Гэхдээ Киевийн тэнгэрт гялбаа үзэгдэх тухайн цаг мөчид "RHESSI" тойрог замаас гараагүй хэвээр байсныг НАСА-ийн Харилцаа холбооны албаны ажилтан Роб Маргетта хэллээ. НАСА болон АНУ-ын Батлан хамгаалах яам "RHESSI"-ийн хөдөлгөөнийг анхааралтай ажигласаар байгааг ман хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ГайхмаарГайхмаар
23
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж