Германы ерөнхийлөгч Оросын дайныг нацистуудтай зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Германы ерөнхийлөгч Оросын дайныг нацистуудтай зүйрлэв

Германы ерөнхийлөгч Оросын дайныг нацистуудтай зүйрлэв

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ОХУ-ын түрэмгийллийг буруушаав. Тэрбээр өчигдөр /2023.04.19/ Польш улсад болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Оросын түрэмгийллийг 1943 оны Варшавын геттогийн бослогыг нацистууд хэрцгийгээр дарсантай зүйрлэжээ. Геттогийн бослогын үеэр нацистууд 10 мянга гаруй еврей хүнийг хөнөөсөн. Тухайн үед олон зуун еврей үндэстэн 21 хоногийн турш Германы цэргүүдийн довтолгоог сөрсөн юм. 13 мянган еврей хүн амь үрэгдсэний дийлэнхийг нь амьдаар нь шатаасан гашуун түүх бий. Үлдсэн оршин суугчдыг бүгдийг нь олзолж, үхлийн хуаран руу мөн илгээсэн. 

Франк-Вальтер Штайнмайер болон Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог нар Варшав дахь геттогийн баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн. Германы ерөнхийлөгч энэ үеэр нацистуудын үйлдсэн гэмийн төлөө уучлал гуйсан юм. 

"Путины дайн Украины ард түмэнд хэмжээлшгүй их зовлон, хүчирхийлэл, сүйрэл, үхэл авчирсан. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, хамгаалах ёстой гэдгийг бид түүхээсээ мэднэ. Германчууд бид ч гэсэн түүхээсээ сургамж авсан. Дахин хэзээ ч ийм зүйл болохгүй. Оросын хийж буй шиг ийм түрэмгийллийн дайн Европ тивд байх ёсгүй. Герман болон бусад барууны орон Украины талд тууштай зогсоно" гэж Германы ерөнхийлөгч Штайнмайер хэлэв. 

Германы ерөнхийлөгч Штайнмайер дайны эхэн үед барууны бусад удирдагчийн хамт Украинд айлчлахыг хүсэхэд Зеленский хүсэлтийг нь няцааж байв. Гэвч одоо Герман улс тэмцлийн тэргүүн эгнээнд явж байна гэж ажиглагчид үзжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж