Хөгжлийн банкны шүүх хуралд Б.Махбалыг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны шүүх хуралд Б.Махбалыг яллагдагчаар татжээ

Хөгжлийн банкны шүүх хуралд Б.Махбалыг яллагдагчаар татжээ

НЭМЭЛТ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн бөгөөд уг эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна.

ХААЛТТАЙ 461 ДҮГЭЭР ХОРИХ АНГИД 11 ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛЖ БУЙ Б.МАХБАЛЫГ АВЧ ИРСЭН БАЙНА

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд 11 жилийн ял эдэлж буй Б.Махбалыг авч ирэн шүүгдэгчээр оролцуулж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан тушаалаа булаацалдаж, архидан согтуурч байгааг нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг 2018 онд гарч байсан юм. Тодруулбал, ЗТХЯ-ны  Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэнгийн амийг  Төрийн тусгай удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал зодож хөнөөсөн хэрэг олны цочирдуулж байлаа.

Б.Махбал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн, үүгээрээ яамандаа багагүй аархдаг байсан гэх. Шүүхээс түүний хэргийг 11 удаа буцааж, цаг хожсоны эцэст 11 жилийн ял оноосон.  Харин Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө буухаас хэдхэн хоногийн өмнө Б.Махбалд уучлал үзүүлж, түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлиг гаргасан нь олны дургүйцлийг хүргэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж