Бизнес ангиллын тасалбарыг 30 дахин хямдаар борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Бизнес ангиллын тасалбарыг 30 дахин хямдаар борлуулжээ

Бизнес ангиллын тасалбарыг 30 дахин хямдаар борлуулжээ

Японы иргэний агаарын тээврийн нэгэн компани валютын ханшийн алдаанаас болж бизнес ангиллын өндөр үнэтэй тасалбаруудыг итгэмээргүй хямд үнээр борлуулжээ. Нэгээр тогтохгүй олон үйлчлүүлэгч энэхүү хямд үнэтэй тасалбарыг худалдаж авсан.

Аялагчид "All Nippon Airways" цахим хуудаснаас хямд үнэтэй тасалбар худалдаж авсан байна. Өөр нэг зорчигч л гэхэд Индонезийн нийслэл Жакартагаас Карибын тэнгис хүрэх нэгдүгээр зэрэглэлийн нислэгт ердөө 890 ам.доллар төлсөн байна. Токио, Нью-Йоркоор дамждаг 14500 км урт уг аяллын үндсэн үнэ ихэвчлэн 16300 ам.доллар байдаг. Мөн Жакартагаас Нью-Йоркоор дамжин Токио хүрэх 10400 ам.долларын тасалбарыг 350 ам.доллараар худалджээ.

"All Nippon Airways"-ийн хэвлэлийн төлөөлөгч анхандаа захиалсан үнээр нь тасалбарыг борлуулна гэсэн ч сүүлд нь албан ёсны шийдвэр гараагүй гэж мэдэгджээ. Хямд үнээр захиалсан тасалбаруудыг хэрхэхийг энэ сарын эцэст шийдвэрлэх аж. Нэгэнт нисчихсэн хүмүүст энэ нь хамаагүй юм байна. Асуудал гарсан үед хэчнээн хүн тасалбар худалдаж авсныг тухайлан дурдаагүй.

Тасалбаруудын дийлэнх нь Жакартагаас Япон хүрэх аяллынх байжээ. Түүнчлэн ихэнх нь бизнес ангиллын суудлууд байсан.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж