Финланд улсын засгийн газраас Хельсинки хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн /РЦНК/ газар, барилгыг хураасан талаар мэдээллэв. Албаныхан үүнийг түр арга хэмжээ гэж мэдэгдсэн бөгөөд газар, барилга өмчлөгчийг тогтоож, Оросын эсрэг хоригт оруулах эсэхийг тогтоох зорилготой юм.
РЦНК-ийн албан тушаалтнуудад хураан авсан өдрөөс (2023.4.11) гурван долоо хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлжээ. Эцсийн шийдвэр гарах хүртэл ОХУ-д хураагдсан эд хөрөнгийг захиран зарцуулах, шилжүүлэхийг хориглодог. Финланд дахь РЦНК нь 3326 кв/метр талбайтай.
Үүний зэрэгцээ Европын холбооны хоригт багтсан хүмүүсийн нэр дээрх Хельсинки хотын долоон байрыг хураасан гэнэ. Хураагдсан байруудын гурав нь РЦНК-ийн ойролцоо байрладаг бөгөөд 36-175 кв/метр талбайтай байрууд гэнэ. Эдгээр байруудын үнэлгээ нь 200-300 мянган евро аж.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ