100 мянга гаруй айлыг орон сууцжуулах санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

100 мянга гаруй айлыг орон сууцжуулах санамж бичиг байгуулав

100 мянга гаруй айлыг орон сууцжуулах санамж бичиг байгуулав

НЭМЭЛТ: 

"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” арга хэмжээний үеэр 100 мянга гаруй айлыг орон сууцжуулах санамж бичигт МИК холдинг ХХК, Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

МИК холдинг ХХК санхүүжилт босгох бол НОСК гэр хорооллын иргэдэд илүү хямд нөхцөлтэй орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлэх юм.

Энэ талаар МИК холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Монгол Улсад урт хугацаат санхүүжилт дутмаг учраас гадаад зах зээлээс татна. 2019, 2021 онд нийт 550 сая ам.доллар амжилттай татсан. Сингапурын хөрөнгийн зах зээлд бондоо амжилттай арилжаалсан” гэдэг мэдээллийг өглөө.

Харин Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдлага “Өнгөрсөн хугацаанд 150 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гаргаж, 170 орчим айлыг  хөнгөлөлттэй орон сууцанд оруулж чадсан. Энэ туршлага дээрээ үндэслээд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд нийлүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сүүлийн нэг жилийн хугацаанд бид 3 төсөл дээр 320 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байна.

НОСК -ын зүгээс хувийн хэвшилд өөрсдөд байгаа газар, дэд бүтцийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах. Дээрээс нь энэ үйл ажиллагааны хүрээнд иргэдэд илүү хямд нөхцөлтөй урт хуагцааны зээлийн хөтөлбөрөөр түрээслээд өмчлөх хэлбэрийн мөн энгийн түрээсийн байдлаар орон сууцанд орох нөхцөл бололцоог хангахын төлөө ажиллаж байна” гэсэн ю

Гэр хороололд 120,000 орон сууц барихад 36.3 их наяд шаардана

Гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцсон "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” өнөөдөр /2023.04.20/ Яармаг дахь шинэ Хангарди ордонд эхлээд байна.

Форумд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү мэдээллээр Улаанбаатар хотын хүн ам одоогоор 1.6 саяд хүрсэн. Жил тутамд 40 мянган иргэн орон нутгаас шилжин ирдэг. Энэ жишгээр орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо зогсолтгүй үргэлжилсээр байвал одоогийн нөхцлийг улам хүндрүүлнэ. Иймээс дагуул хотыг хөгжүүлэхэд анхаарна. Дагуул хотыг хөгжүүлэхэд 49.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, 120 мянган айлын орон сууцыг 2040 он хүртэл барихад 36.3 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Энэ хэмжээний орон сууц баригдсан нөхцөлд гэр хорооллын иргэдийн амьдралын чанар сайжирна.

Нийслэлийн хөгжлийг хязгаарлаж байгаа нэг хүчин зүйл нь түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд дижитал хот төслийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хот байгуулахад шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг бий болгох юм.  Энэ хүрээнд бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Улаанбаатар хотын хүн ам улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байгаа бөгөөд хотод жил бүр шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг өсгөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж буй. Үүний тулд санхүүжилтийн өөр, бусад эх үүсвэрийг эрэлхийлж, энэ чиглэлээр эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан дэмжүүлж, хууль тогтоомжид тусгуулсан. Өнгөрсөн хугацаанд бидний хийж бүтээсэн гол ажил бол Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын хөгжлийн аөсуудал эрхэлсэн Түр хороо, Засгийн газрын түвшинд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд, цогц байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн.

Мөн үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг шинэ механизмуудыг ашиглах боломжийг бүрдүүлжээ. Нийслэлийн Засаг даргын хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг аль болох төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон мега төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллахаар төлөвлөсөн. Эдгээр нь хотын урт хугацааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлэх төслүүд юм гэдгийг Улаанбаатар хотын захирагч тодотголоо.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг оролцуулах ёстой

Форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрбээр "Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай. Энэ агуулгаараа түүхий эдийн үнэ бидний амьдралд, эдийн засагт шууд нөлөөлдөг. Нөгөө талаараа бид хөгжлөө урт хугацаанд төлөвлөхөд ч сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ энэ тогтворгүй, гадаад хүчин зүйлээс хамааралтай асуудлыг бид цахим технологи, ухаалаг шийдлээр давж гарах эхлэлийг тавьж байна.

Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бид урсгал зардлаа хэрхэн багасгах вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, төрийн хийж чадахгүй байгааг хувийн хэвшил хийх боломжийг бүрдүүлэх нь бидний гарц. Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ" хэмээлээ.

Улаанбаатар хот санхүүжилтээ нэмэх зайлшгүй шаардлагатай 

Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Улаанбаатар хотын хөгжил: Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр "Улаанбаатар хот бол Монгол Улсын бизнес, эдийн засгийн 70 орчим хувийн төвлөрөл болжээ. Гэхдээ улсын нийт төсвийн 33 хувийг л хотод зарцуулж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ нэмэх зайлшгүй шаардлага бий. Тэгэхээр хаанаас, хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг хоёр асуудал урган гарна. Хөрөнгө оруулагчдын зүгээс харвал хаана хөрөнгө оруулах вэ, энэ хөрөнгө оруулалт бүтээмжийг нэмэгдүүлж чадах уу гэдэг үндсэн шалгуур бий. Тэгэхээр цаг зав, бүтээмж, хөрөнгө, өгөөжийн хувьд ашигтай төсөл хөрөнгө оруулалт татаж чадна. Хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгт яг бидний өнөөгийн нөхцөлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болоод байна. Монгол Улсын өрийн хэмжээ, төсвийн алдагдал үүсэх эрсдэл зэргийг тооцон үзвэл, бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулан бүтээмж өндөртэй төсөлд хамтран ажиллавал олон давуу тал гарна. Ингэж чадсан сайн жишээ гэвэл шинэ нисэх онгоцны буудлын цогц бүтээн байгуулалт байна. Энэ замаар бид цаашид олон төслийг хэрэгжүүлж болно. Улаанбаатар хотод санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асар их боломж бий" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж