Яагаад Роналдо хөлний хумсаа будсан бэ?

Яагаад Роналдо хөлний хумсаа будсан бэ?

Яагаад Роналдо хөлний хумсаа будсан бэ?

Кристиано Роналдо 38 настай хэдий ч Саудын Арабын лигт шилдэг тоглолтоо үзүүлж, үзэгчдийг байлдан дагуулж буй. Түүний сэтгэл зүй, бие бялдрын хөгжил олон жил формоо алдалгүй, өдийг хүрлээ. Роналдо замналынхаа туршид амьдралынхаа хэв маягийг алдалгүй, элдэв хорт муу зуршлаас хол байж, дэглэм сайн  барьдаг гэдгээ алдартай. Энэ удаад ч түүний саунд суухдаа хөлний хумсаа будсан байгаа зураг олны анхаарлыг татав.

Түүнийг яагаад хөлний хумсаа будах болсон бэ гэх асуулт цахим орчинд идэвхтэй өрнөж, хүн бүр л өөрсдийн таамгаа дэвшүүлжээ. Нэгэн хэрэглэгч “Мэдэхгүй юм. Гэхдээ холимог тулааны тамирчид хумсаа хамгаалж, буддаг” гэжээ.

Тэгвэл Германы “BILD” сонины мэдээлснээр “Олон шилдэг тамирчид хөлний хумсаа мөөгөнцөр болон нянгаас хамгаалж, буддаг. Учир нь олон цагаар хөлстэй, чийгтэй гутал өмсөхөөр мөөгөнцөр, нян үүсэх эрсдэлтэй. Майк Тайсон хүртэл хумсаа буддаг байсан” гэв.

Хөлбөмбөгөөс Роналдо, сагсан бөмбөгөөс ЛеБрон Жэймс зэрэг одод бие бялдартаа анхаарч, чамгүй мөнгө зарцуулдаг гэдгээрээ алдартай. Үүний ачаар ч олон жил дээд түвшинд тогтвортой тоглолтыг үзүүлдэг биз. Роналдо шинэ багийнхаа төлөө 11 гоол оруулсан амжилттай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-20 64.119.27.47

Хөлбөмбөгчин хүний хумс гишгүүлэх, бөмбөгийг хүчтэй цохих зэрэг үргэлж гэмтэж цус хурж унах нь их бдаг юм шүү!

Avatar

Зочин 2023-04-20 103.57.94.88

хумс нь амьсгалахгүй харинч шарлана

Avatar

болор 2023-04-20 88.125.82.223

хөлний хумс биш хөлийн хумс гэдэг юм.

Avatar

Зочин 2023-04-20 202.179.25.86

Угтаа ялгаа байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж