Кристиано Роналдо 38 настай хэдий ч Саудын Арабын лигт шилдэг тоглолтоо үзүүлж, үзэгчдийг байлдан дагуулж буй. Түүний сэтгэл зүй, бие бялдрын хөгжил олон жил формоо алдалгүй, өдийг хүрлээ. Роналдо замналынхаа туршид амьдралынхаа хэв маягийг алдалгүй, элдэв хорт муу зуршлаас хол байж, дэглэм сайн барьдаг гэдгээ алдартай. Энэ удаад ч түүний саунд суухдаа хөлний хумсаа будсан байгаа зураг олны анхаарлыг татав.
Түүнийг яагаад хөлний хумсаа будах болсон бэ гэх асуулт цахим орчинд идэвхтэй өрнөж, хүн бүр л өөрсдийн таамгаа дэвшүүлжээ. Нэгэн хэрэглэгч “Мэдэхгүй юм. Гэхдээ холимог тулааны тамирчид хумсаа хамгаалж, буддаг” гэжээ.
Тэгвэл Германы “BILD” сонины мэдээлснээр “Олон шилдэг тамирчид хөлний хумсаа мөөгөнцөр болон нянгаас хамгаалж, буддаг. Учир нь олон цагаар хөлстэй, чийгтэй гутал өмсөхөөр мөөгөнцөр, нян үүсэх эрсдэлтэй. Майк Тайсон хүртэл хумсаа буддаг байсан” гэв.
Хөлбөмбөгөөс Роналдо, сагсан бөмбөгөөс ЛеБрон Жэймс зэрэг одод бие бялдартаа анхаарч, чамгүй мөнгө зарцуулдаг гэдгээрээ алдартай. Үүний ачаар ч олон жил дээд түвшинд тогтвортой тоглолтыг үзүүлдэг биз. Роналдо шинэ багийнхаа төлөө 11 гоол оруулсан амжилттай явна.
Холбоотой мэдээ