"Ард түмэн, төрийн гүүр нь болсон улс төрийн хүчин болно"

"Ард түмэн, төрийн гүүр нь болсон улс төрийн хүчин болно"

"Ард түмэн, төрийн гүүр нь болсон улс төрийн хүчин болно"

НЭМЭЛТ:

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:

-Албан ёсны дарга Л.Гантөмөрт хууль ёсны тамгыг гардуулан өглөө.Ардчилсан намд үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, АН нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашдаа бид эв нэгдлээ бэхжүүлж, улс орны өмнө тулгамдаад байгаа олон сорилт, шалгалитуудыг хамтдаа давна хэмээн зөвшилцлийн санамж бичиг байнгуулж байна. Ардчилсан намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, АН-ын хүлээж байгаа хариуцлага бол Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэр мөн. Ардчилсан намынхан хоорондоо эв зүйгээ олж, эвлэлдэн нэгдэж улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдээсэй гэсэн хүлээлт их байна. Ялангуяа эрх баригчид хэт даварсан, нэг намын дарангуйллыг бий болгосон бусармаг асуудлыг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин Ардчилсан нам.

Бид ч бас ийм үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ойлгож байгаа. Энэ утгаараа намын удирдлагын түвшинд байсан байсан үл ойлголцлыг эцэслэж, цаашид нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж өнөөдрийн шийдвэртэй алхамыг хийж байна.

Эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага бидний өмнө байна. Ардчилсанм намын удирдлагын түвшинд бид бие биенээ хүлээн зөвшөөрөх хуулийн хүрээнд нэгдмэл, нэг хүрээнд очиж ажиллах шаардлага зайлшгүй тулгарсан. Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон Л.Гантөмөр ажлаа албан ёсоор хүлээж авч, түүнийг тойроод нэгдмэл нэг цул болж ажиллах зайлшгүй шаардлага байна. Улс орон даяар харж байгаа Ардчилсан намын дэмжигчид, гишүүд энэ үйл явдлыг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ С.Эрдэнэ илэрхийллээ.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй зүйл бол эв нэгдэл байна. Үл ойлголцлыг бий болгосон хамгийн хүчтэй оролцогч корона байсан. Ардчилсан нам болоод Монголын ардчилал коронад нэрвэгдсэн гэдгийг сануулж байна. Ардчилсан намын дээд шүүхийн бүртгэл хийгдэж түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гэрчилгээгээ дөрөвдүгээр сарын 07-нд авсан. Бид энэ өдөр Ардчилсан намын 33 жилийн ойн хүрээнд гэрчилгээн дээрээ намын шинэ даргаа бүртгүүлсэн. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 20. Энэ өдөр ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсаны төрсөн өдөр тохиож байна.

Энэ өдөр Ардчилсан намын тамга шилжиж ирснээр Ардчилсан нам бүтэн болж байна.

Ардчилсан нам олон ургальч үзлийг шингээж чаддаг  улс төрийн хүчин бидэнд үл ойлголцох асуудал гарч байсан. Цаашид ч гарна.  Энэ бүхнийг шингээж чаддаг улс төрийн институц байх  болно. Ардчилсан нам хүн хөөдөггүй, хүнийг урьдаг. Монголын ард түмэн төрийн гүүр нь болсон улс төрийн хүчин болно гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл тэвчээр гаргаж, Монголын ардчиллыг аврахын төлөө, хамгаалахын төлөө, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн үе үеийн удирдлагууд, гишүүддээ талархлаа.

С.ЭРДЭНЭ: ТАМГАА Л.ГАНТӨМӨРТ ГАРДУУЛЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Ийнхүү хууль ёсны тамгыг С.Эрдэнэ Л.Гантөмөрт дардас даран баталгаажуулан өргөн барьсан бол Л.Гантөмөр С.Эрдэнэт мөнгөн аяга дүүрэн цагаан идээ алд цэнхэр хадгын хамт гардуулж, цаашдын улс төрийн үйл хэрэгт нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүслээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ даргаар удирдуулж ороод ялагдал хүлээсэн. Намаа ялагдал хүлээлгэхэд хүргэсэн Ардчилсан намын удирдлагууд хариуцлага хүлээлж тамгаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэж өгсөн түүхтэй. Харамсалтай энэ үеэс Ардчилсан намыг тойрсон тамга тэмдэг, дарга даамлын маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн нь өнөөдөр эцэс болов.

Улсын дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарч Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар албан ёсоор бүртгэсэн боловч тус намын албаны ёсны тамгыг С.Эрдэнэ энгэртээ нуучихаад өгөхгүй байсан юм.

Тэгвэл С.Эрдэнэ өнөөдөр Л.Гантөмөрт албан ёсоор тамгаа гардуулан өгч, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна. Мөн АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, талцаад байсан АН-ын гишүүд нэгдэн нийлж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр, АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна. Бид өнөөдөр АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйл явдлыг эхлүүлж байна. Энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөрт ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-20 64.119.23.43

Эрдэнэ чинь л АН-ын дарга шүү дээ. Гантөмөр гэх энэ баас АН-ыг зохицуулж даанч чадахгүй. Тэгээд ч АН гэдэг чинь аль хэдий нь ээ сөнөчихсөн шүү дээ.

Avatar

Ы 2023-04-20 66.181.161.92

хурц гээд балай байж бна. олон хулгайч харагдаж бна. бүтэхгүйэ

Avatar

Зочин 2023-04-20 68.100.57.175

Эрдэнээ намбн жагсаалтаар Их хуралд орж ирэх санаатай бна . Тэрнээс нэгмөсөн салах хэрэгтэй шүү !!!

Avatar

-y 2023-04-20 216.38.195.74

-%-##-no;;-@z.

Avatar

USA aac 2023-04-20 172.56.104.129

AH go ahead

Avatar

Зочин 2023-04-20 202.126.89.62

шинэ сонгуулийн хуулиар Эрдэнэ УИХ гишүүн болох тохироо хийж

Avatar

Зочин 2023-04-20 103.229.123.107

Бахь мэлхийг цаашдаа АН аас бүрмөсөн холдуулах хэрэгтэй шүү? Заваан н**ш 3 жил коммунистуудтай нийлж нам аар тоглолоо,

Avatar

Зочин 2023-04-20 202.126.89.250

Za ta nariig ard tumen meddeg bolson, dargaa soliloo geed bolchihdog yum bish.

Avatar

Зочин 2023-04-20 64.119.19.191

С.Эрдэнэ их баярласан харагдаж байх чинь.

Avatar

mglchuud 2023-04-20 150.129.143.194

taarsan taar shuudainuud nudnii bulainuud yaj ingej novshirch chadaj bnaa omnoos n hoshnogo ulaalaa fc

Avatar

Зочин 2023-04-20 64.119.19.191

Амжилт хүсье одоо украины тугийг хуудаснаасаа авч хая.

Avatar

иогэн 2023-04-20 103.26.195.7

Увайгүй эжтгээдүүд Урвагч Ерөнхийлөгч энэ намыг одоо самрах ажлаа хийнэ гантөмөр бол аймхай Ингэээд АН дахин булшлагдав Захлуус нь ямар арчаагүй юм бэ МАН шиг жагсаад чирээд гулдраад сольж чадах зориг хэрэгтэй Мэдээж алинд нь ч хулгайч хулгайчаар л солигдож байгаа Гэхдээ салхи орж байвал юундч гэсэн хэрэгтэй

Avatar

зочин 2023-04-20 202.179.4.34

Гантөмөрт Долингорын адил "чулуу" атгуулчих шиг л болов уу, үгүй юу? Ориг тамга гэдгийг хэн нотолж байна вэ?

Avatar

монгол 2023-04-20 66.181.160.102

яг харагдаач!!!! олон жил буян хийж!!! одоо бол хэнч хүлээн зөвшөөрөхгүй!!!

Avatar

Зочин 2023-04-20 103.126.107.254

ene hedees ardchilsan gedeg neree salgaj avah heregtei

Avatar

Зочин 2023-04-20 66.181.184.185

сор болсон хүмүүсээ устгасан шүү дээ АН одоо бол

Avatar

Зочин 2023-04-20 66.181.161.55

УРА!!! Ардчилалаа хамгаалахын төлөө нэгдэж нягтрах зайлшгүй хэрэгтэй байлаа. Амжилт хүсье! Ирэх сонгуульд эрх барихбн төлөө хичээх хэрэгтэы! Гантөмөрөөс одоо их зүйл шалтгаална шүү

Avatar

Зочин 2023-04-20 124.158.68.97

Яг үнэндээ АН дангаараа, 100% төр барьж үзээгүй юм шүү дээ. Хагас дутуу төр барьж байлаа. Төр барьж байсан хэдэн жилдээ МАН -ын бүрэн хяналтан дор байсан. Ирэх сонгуульд АН -ХҮН хоёр парламентын 70%-ийг авах буй за. МАН одоо хэсэг амрах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-04-20 66.181.184.185

100/ үзүүлсэн бол энэ улс байхгүй болох байлаа

Avatar

Зочин 2023-04-20 192.82.89.157

Луйварчид улс орны хөгжил ярилаа юу. Өөрсдөө хагартлаа баяжаад улс оррн дампуураад үлдсэн байх

Avatar

Xaxa 2023-04-20 120.22.172.30

gengo-oo yah gej bn?

Avatar

Зочин 2023-04-20 202.131.225.242

Bayar huregyaa

Avatar

Зочин 2023-04-20 66.181.187.48

одоо яахийн бэ болно энд тэндээсээ хүчиндүүлсээр байгаад дууслаа одоо гүүрнээс хүчиндэнэ ч гэх шиг зайлөөөө

Avatar

Зочин 2023-04-20 66.181.161.157

Одоо хөөгөөд явуул

Avatar

Зочин 2023-04-20 66.181.160.107

За зайлаа новшын хулгайч нар тэнэгтэж гэнэ

Avatar

Зочин 2023-04-20 90.193.251.156

Ингэмээрсэн дээ. Хагарал бутралаас болж АРДЧИЛАЛЫГ хүртэл хог хороор нь дууддаг ард түмэн боллоо. Албан тушаал нэр алдрын төлөө увайгүй тэмцэл чинь иргэдийг ТӨРд итгэх ТӨР ЗАСГАА хүндэтгэх итгэлгүй , бишрэлгүй болголоо . Хэн дуртай хэл амтай нь гарч ирээд засаг төрийн тэргүүнүүдийг чичлэн доромжилдог ардчилалтай боллоо.

Avatar

Зочин 2023-04-20 66.181.160.107

Овоо тэнэг гаруу

Avatar

Зочин 2023-04-20 124.158.64.222

Erdene p***a uls turuus zailache, 3,4 horoolliin goliin zamiig jil bur uhaj iddegee odoo zogsoo. Taniig zailaad ogvol naad nam chin arai deer boloh bhaa

Avatar

Зочин 2023-04-20 122.201.21.162

солиорол нам дотроо хамтран ажиллах бичиг юү ч гэхэв дээ Гантөмөр ч Гантөмөр солиорол

Avatar

Зочин 2023-04-20 192.82.70.89

АН -г Удирдах байгууллага нь Шилэн шаазан шиг бүтэцтэй бна даа.Эрдэнэ гэдэг хүний нөлөөгөөр ямар ч их цаг алдавдаа цаашид ч яаж нөлөөлөх болдоо?! Энэ намын Улс,үндэстэн,Нийгмийн өмнө хүлээх Хариуцлага мөн ч их бна даа.Ардтүмэн Энэ л Агуулга ,зарчмаар харж дүгнээд бдг гэвч удирдлагын хэдхэн хүний тольхилцооноор нам зогсчихоод л блаа.АН-н цаашдын Ажилдаа жирийн гишүүдээ түшиж Үрдүнтэй ажиллаасаа гэж хүсэх бна!!!

Avatar

Зочин 2023-04-20 66.181.160.80

Эрдэнэ дарга бол уг нь Манай Ыаянголыг сайхан болгосон доо Юм хийж чаддаг л хүн дээ Сүүлийн үед чухам юу гээч болоод хагаралдаад бсан юм бүү мэд АН ынхан учир зүйгээ олж нэгдмэл нэг хүчин болж бгаад гишүүд бид баяртай бнаа Одоо улс орноо хүнд байдлаас гаргаж ядарсан иргэдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэх цаг болсон доо

Avatar

Зочин 2023-04-20 202.21.117.194

Үнэхээр өгчихсөнүү. Жинхэнэ тамга мөн бээз Хэ хэ

Avatar

Иргэн 2023-04-20 202.126.89.110

Сэгний үнэр авсан чононууд шиг энд тэндхийн луйварчид өндийж ирж байна.

Avatar

Зочин 2023-04-20 202.126.90.31

Коммунистууд 2016 оны сонгуулын үед Манай Улсын өр 21,5 тэр дол боллоо гээд улиглаад байсан одоо нийт өр 33,5 тэр дол болж ханш 16 онд 1$=1998 төг байсан бол одоо 3540 төг т хүрлээ., эдийн засгийн бүх үзүүлэлт унаж ажилгүйдэл ядуурал дээд түвшинд хүрчээд , авилга төоийн булхай луйвар гаарууллаа да!!

Avatar

Зочин 2023-04-20 66.181.160.107

Балай шахуу юм даа

Avatar

Зочин 2023-04-20 202.131.225.242

Овоо доо. Мангар хулгайчууд 2016 оноос хойш төр зайдалж увиагүй олон хулгайчуудыг өлгийдөн авахаас өөр юу ч хийсэнгүй. 2000 байсан доллар 3600 боллоо, 20000 байсан шуудай гурил 100 000 боллоо. 1500 байсан аи92 3700 боллоо. ждү концесс хөгжлийн банк алт зэс нүүрс шаалаа. мангарууд хүчээ нэгтгээд улс орныг гамшиг болголоо. үндсэн хуулийг унтаж босоод л өөрсдийн эрх ашигт нийцүүлж өөрчилдөг боллоо. Товчоор хэлэхэд Монгол Улсыг МАН засаглалын хямралд орууллаа. 24 онд өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-04-20 66.181.188.115

ha ha ha

Avatar

Зочин 2023-04-20 202.72.245.121

Ашгүй дээ ингэмээрсэн дээ АН. Сайн сөрөг хүчин байгаарай. Тэгэхгүй бол МАН бүр баллалаа энэ улсыг

Avatar

Осман 2023-04-20 188.124.246.202

с.э жагсаалтвнд горьдож ийм хөгийн юмнууд тэр намын жагсаалтанд орохын тулд гүйж эхэлсэн новшын суглууаг болнодоо

Avatar

Зочин 2023-04-20 43.242.242.59

Та нар олонх болохоороо бас завхруулдаг шүү дээ. Сайн идэж уудаг нь үнэн. Мөнгө, эрх мэдлийн төлөө нэгдээд бусад үед нь хэрэлдээд хоёр тийшээ харчихдаг муухай зантай даа

Avatar

Зочин 2023-04-20 59.153.115.147

Эрдэнэ хулгайч,а******н,рекэтэд шоронгоос өөр сонголт бхгүй болохоор өөр яах юм одоо хорогдох газар нь АН ,түүнийг хөөж явуул

Avatar

Зочин 2023-04-20 122.201.21.158

Ашгүй Дээ тэр гэрээ байгуулсан гэдэг нь бас нэг шантаажны юм байвал онцгүй шүү

Avatar

Зочин 2023-04-20 192.82.71.100

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн суудалд суулгаж, өнөөг хүртэл МАН-ын дохио зангаагаар хөдлөдөг байсан С.Эрдэнэ МАН-д хэрэггүй болоод хаягдсан. Энэ хооронд МАН С.Эрдэнэд хэдэн тэрбум төгрөг төлсөн нь сонин байна. Хаягдаж аргаа барсан С.Эрдэнэ АН-д гүйж иржээ. Ичиг ичиг ичиг …

Avatar

888888 2023-04-20 203.23.199.2

С.Эрдэнэ дарга мундаг хүг юм. ийм учиртай байж дээ.

Avatar

Үнэн 2023-04-20 24.128.40.160

эрдэнэ үнэнд гүйцэгдэж байна даа. юунд бараг 6,7 жил гацааж байна вэ? албан тушаалын шунал. одоо тэтгэвэртэй суудаа.

Avatar

zochin 2023-04-20 203.91.115.247

Gantumur lider bish shuu Jenkogiin suganii us

Avatar

Зочин 2023-04-20 202.55.188.115

Цас уулын цагаан барс цагаа болход шоргоолжинд бариулна гэдэг л боллоо доо.

Avatar

Зочин 2023-04-20 103.254.123.64

ха.ха.хаа..болтугай..ха..ха…

Avatar

Уншигч 2023-04-20 202.9.46.100

За, ашгүй дээ.

Avatar

Зочин 2023-04-20 202.126.88.219

За Эрдэнэ чи Туваанд бас л ингэж байсан шүү, тэгээд сүүлд нь яаж муухай мурьсан билээ… Одоо дахин мурихгү й биз дээ !

Avatar

Зочин 2023-04-20 202.126.88.219

Эрдэнэ чинь хөөрхий ухамсартай сэхээтэн юмаа, кх кх кх

Avatar

Зочин 2023-04-20 66.181.160.11

Чаавасдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж