Шинэ Английн гэгдэх Массачусетс, Коннектикут, Род-Айланд мужуудын захирагчид онцгой байдлын дэглэм зарлав. АНУ-ын зүүн хойд хэсэгт цаг агаарын байдал хүндэрч олон гол саваасаа хальж, шар усны үер авто замуудыг эвдэлжээ. Гурван мужид гамшгийн улмаас наад зах нь есөн хүн амиа алдаад байна. Мужийн олон арван мянган хүмүүс гэрэл цахилгаангүй боллоо. Зарим газар салхины хурд 31 м/сек хүрж, тундасны хэмжээ нь 200 миллилитр болсон байна. Гамшгийн үр дагавар Америкийн нийслэлд гарч эхлэн Потомок голын төвшин нэмэгдэн тээврийн хөлөг гүүрний баганыг мөргөжээ.