Япон: Хиймэл дагуулын мэдээллээ өгөөгүйд Хятадыг буруутгав

Япон: Хиймэл дагуулын мэдээллээ өгөөгүйд Хятадыг буруутгав

Япон: Хиймэл дагуулын мэдээллээ өгөөгүйд Хятадыг буруутгав

Хятад улс өнгөрсөн Ням гаригт цаг уурын ажиглалтын хиймэл дагуул хөөргөсөн. Пуужингийн хэлтэрхий унаж магадгүй гэж болгоомжилсон тул Тайванийн хойд хэсэгт иргэний агаарын тээврийн онгоцуудыг нисэхийг хоригложээ. Нислэггүй бүс нь Тайванийн үл ялиг зүүн хойд чиглэлд, Зүүн Хятадын тэнгис дээгүүр байв. Бээжин хиймэл дагуул хөөргөхөөсөө өмнө нислэггүй бүс тогтоох хугацааг Ням гаригаас Мягмар хүртэл гэж Тайваньд мэдэгдсэн. Гэвч Тайванийн талаас эсэргүүцэлтэй тулгарсан тул энэ хугацаагаа ердөө 27 минут болгож бууруулсан банйа.

Цаг уурын ажиглалтын зориулалттай "Fengyun 3G" хиймэл дагуул Ням гаригийн 09:36 цагт баруун хойд Гансу мужаас амжилттай хөөрсөн. "Fengyun 3G" нь хур тунадас хянах зориулалттай хиймэл дагуул бөгөөд дэлхийн нам тойрог замд ажилладаг. Хиймэл дагуулыг "Long March 4B" пуужин тээвэрлэж явжээ.

Нислэггүй бүс тогтоосон тул Тайвань-Хятад, Тайвань-Өмнөд Солонгос, Тайвань-Япон хоорондын ирж очих нислэгүүд чиглэлээ өөрчилснийг "Flightradar24" цахим хуудаснаас харж болно. Тухайн өдөр өглөөний 09:00 цагаас 10:00 хүртэл нийт 33 нислэг чиглэлээ өөрчилсөн байна.

Тэгвэл "Long March 4B" пуужингийн хог хаягдал Японы усны ойролцоо унажээ. Үүнээс болж ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл хараахан байхгүй ч Японы тал энэ үйл явдалд дургүйцлээ илэрхийлжээ. Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр /2023.04.19/ мэдэгдэл хийхдээ "Хятад улс цаг уурын хиймэл дагуул хөөргөх талаараа хангалттай мэдээлэл өгөөгүй. Ням гаригт пуужинг хөөргөхөөс өмнө бид Хятадаас нарийвчилсан тайлбар шаардсан. Гэвч энэ хүсэлтэд хариу өгөөгүй" гэлээ.

Эх сурвалж: JAPAN TODAY, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж